ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Өнөөдөр 2019.11.22. Энэ оны 326 дахь өдөр. Он дуусахад 39 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 08 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -15 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Ливанд Тусгаар тогтнолын баярын өдөр бол Коста-Рикад Багш нарын өдөр, Азербайжанд Шударга ёсны, Албанид Албаны цагаан толгойн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Терри Гиллиам, жүжигчин Жейми Ли Кёртис, Марк Руффало, Скарлетт Йоханссон, Оросын балетчин Илзе Лиепа, Данийн жүжигчин Мадс Миккелсен, Германы теннисчин Борис Беккер, Францын жүжигчин Адель Экзаркопулос зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1918 оны энэ өдөр Польш бүгд найрамдах улс болохоо зарлажээ.

1922 оны энэ өдөр Германы шинэ Канцлераар Вилгельм Куно болов.

1933 оны энэ өдөр Камиль Шотан Францын Ерөнхий сайд болжээ.

1963 оны энэ өдөр Далласт АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулан амиа алдсан билээ.

1968 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн “The White Album” гарчээ.

1993 оны энэ өдөр Армени үндэсний валют “драм”-аа гаргав.

2004 оны энэ өдөр Украинд “Улбар шар хувьсгал” эхэлжээ.

Энэ өдөр үс засуулбал жаргал үргэлж ирнэ. Хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Өнөөдөр хууль цааз гаргах, мал адгуус номхруулах, сан тавиулах, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top