33 настай Ирина Шейк охиныхоо ааваас салсан ч сайн ээж байх, болзоонд явах хоёрыг нэгэн зэрэг хослуулж явна. Супер модель бүсгүй саяхны нэгэн өдөр хоёр настай охин Леятайгаа гадуур зугаалж, дараа нь Нью-Йоркт болзож яваа харагджээ. Брэдли Куперын экс найз бүсгүй охинтойгоо тоглон, инээлдэн явж, өөрөө болон охиноо маш загварлаг хувцасласан байсан гэнэ.
Ирина үдийн хоолныхоо дараа Их Британийн загварын алдартай зурагчин Рован Папьетай болзжээ.
Тэд олон жил найзалж байгаа аж. Гэхдээ сүүлийн үед байнга уулзалдах болсон тэднийг хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн байж магадгүй гэж ярих болжээ. Рован, Ирина нар хөгжилтэй зүйл ярин инээлдэн, тун чиг жаргалтай явааг зургаас харж болно.
Сэтгэгдэл ( 2 )
атаархаж үхлээлдээ чааваас гэж яагаад ийм болчихдог байна
ene hulmastai oros huuhen Americ iin irgen yum baih daa?