Испанийн хууль сахиулагчид гурван тонн кокаин хар тамхи тээвэрлэж явсан шумбагч завийг саатуулжээ.
Өмнөд Америкаас ирсэн 20 метр урт шумбагч завийг Испанийн Понтеведра мужийн Кангас хотын голын адаг орчим илрүүлсэн байна. Багийн хоёр гишүүнийг баривчилсан бөгөөд цагдаагийн ажиллагааны үер тэд завийг живүүлэхийг завджээ.
Хууль сахиулагчид завийг уснаас гаргахаар ажиллаж байгаа бөгөөд цаг агаарын байдлаас үүдэн хүндрэлтэй байна гэж Испанийн Засгийн газрын төлөөлөгч Хавьер Лосада мэдээлжээ.
Нэг сэжигтэн зугтааж амжсан бөгөөд гэмт этгээдүүд тал ачаанаасаа ангижирч амжсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байна. Баривчлагдсан этгээдүүд Эквадорын иргэд байжээ.
Сэтгэгдэл ( 0 )