ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Өнөөдөр 2019.11.28. Энэ оны 332 дахь өдөр. Он дуусахад 33 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 15 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Албанид Төрийн далбааны өдөр бол Иранд тэнгисийн цэргийн, Чад болон Бурундид Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн яруу найрагч, зураач Уильям Блэйк, Америкийн архитектор Хенри Бэкон, Америкийн жүжигчин Эд Харрис, Жон Стюарт нар мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1520 оны энэ өдөр Португалын далайчин Фердинанд Магеллан болон түүний баг хоолойг гатлан том далайд гарчээ. Энэ уудам далайгаар аялах замд нэг ч шуурга тааралгүй тайван дөлгөөн байсанд баярласан Магеллан “Номхон далай” нэрийг өгсөн аж.

1775 оны энэ өдөр АНУ-ын Тэнгисийн цэргийн албыг албан ёсоор байгуулав.

1821 оны энэ өдөр Панама Испаниас тусгаар тог Панама Испаниас тусгаар тогтнолоо зарлав.

1843 оны энэ өдөр Хавайн хаант улсыг Их Британи, Франц улс бие даасан улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөв. (Хавайн тусгаар тогтнолын өдөр)

1861 оны энэ өдөр Холбооны конгресс Миссуригийн Холбоог албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

1914 оны энэ өдөр Долдугаар сард дэлхийн нэгдүгээр дайны улмаас хаагдсан байсан Нью-Йоркийн хөрөнгийн бирж бондын арилжаагаа дахин нээв.

1960 оны энэ өдөр Мавритан улс Франц улсаас тусгаар тогтнолоо олж авав. (Үндэсний өдөр)

1973 онд Алжир дахь Арабын холбооны дээд хэмжээний уулзалтаар Палестиныг хүлээн зөвшөөрөв.

Энэ өдөр үс засуулахад тохиромжгүй. Тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнүүдэд сөрөг муу нөлөөтэй. Газар лусын зан үйл, газрын ам бооход сайн. Мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top