ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Өнөөдөр 2019.11.29. Энэ оны 333 дахь өдөр. Он дуусахад 32 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 16 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын эв санааны нэгдлийн өдөр. Албанид өнөөдөр Чөлөөлөх өдөр бол Югославт Бүгд найрамдах улсын, Вануатуд Нэгдлийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак, Словенийн дуучин Владо Креслин, Зөвлөлт болон Израилийн шатарчин Лев Псахис, Америкийн жүжигчин Кэти Мориарти, Анна Кей Фэрис, Уэльсийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Райан Гиггз, Оросын уран гулгагч, дэлхийн аварга Мария Петрова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1924 оны энэ өдөр БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралджээ. Бага хурлын тэргүүлэгчдийг П.Гэндэн даргатай, Ардын Засгийн газрыг Б.Цэрэндорж тэргүүнтэйгээр байгуулав. Улсын Бага хурлын нарийн бичгийн даргаар Ламжавыг сонгожээ.

-Богд хаан, Цэцэрлэг мандал, Хан тайшир, Хан Хэнтий уулын аймгуудын Өмнөд хилийг хошуудаас томилогдсон орон нутгийн цагдаа харуул хамгаалж эхлэв.

-Ардын Засгийн газраас Цэргийн яамны сайд Магсаржавт “Ардын Хатанбаатар” цол, Дилов хутагт Жамсранжавт “Самади багш” цол, тамга, жуух бичгийг олгожээ.

-Мөн энэ өдөр Монголд цаг уурын анхны дөрвөн станц байгуулагдав.

-Улсын төв музей байгуулагджээ.

-Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн монгол-төвдийн шинжилгээний анги П.К.Козловын удирдлагаар Ноён ууланд хүннүгийн язгууртны булш малтав.

-Улсын хэмжээгээр явуулсан мал тооллогын дүнд нийт 15.4 сая мал тоологджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1946 оны энэ өдөр Бельги ЮНЕСКО-гийн гишүүн болов.

Энэ өдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно. Нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэл хийхэд таагүй. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top