ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Өнөөдөр 2019.12.02. Энэ оны 336 дахь өдөр. Он дуусахад 29 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Боолчлолыг устгах олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Лаост Үндэсний баярын өдөр бол Арабын Нэгдсэн Эмират улсад Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна. Тэгвэл Кубад Зэвсэгт хүчний өдөр, ОХУ-д Банкны ажилчдын өдөр юм.

Энэ өдөр Зөвлөлтийн болон Украины жүжигчин Нина Антонова, Америкийн поп дуучин Бритни Спирс, сэтгүүлч Стоун Филлипс, мөн тус улсын жүжигчин Люси Лью, теннисчин Моника Селеш, Канадын дуучин Нелли Фуртадо, Японы жүжигчин Фүмика Шимизү зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1804 оны энэ өдөр Наполеон I Бонапарт Францын эзэн хаан болов.

1920 оны энэ өдөр Турк, Армены хооронд дайныг дуусгах гэрээ байгуулагджээ.

1939 оны энэ өдөр Нью-Йоркт Фиорелло Ла Гардиагийн нэрэмжит олон улсын нисэх буудал нээгдэв.

1990 оны энэ өдөр сансрын “Союз ТМ-11” хөлөг олон улсын нисэгч нартайгаар (Виктор Афанасьев, Муса Манаров, Тоёхиро Акияма) аяллаа эхэлжээ.

2010 оны энэ өдөр iPhone “Viber” мессенжерийг гаргав.

Энэ өдөр үс засуулбал өнгө зүс сайжирна. Үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр эм, эмнэлгийн элдэв үйлд болон гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, улаа гаргах, хиншүү хярвас тавихад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top