ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Өнөөдөр 2019.12.03. Энэ оны 337 дахь өдөр. Он дуусахад 28 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -16 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Кубад Эмч нарын баяр бол ОХУ-д Хуульчдын өдөр юм.

Энэ өдөр Их Британийн дуучин Оззи Осборн, Оросын хоккейчин, олимпын хоёр удаагийн, дэлхийн дөрвөн удаагийн аварга Игорь Ларионов, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жулианна Мур, мөн тус улсын жүжигчин Аманда Сейфред, Дэрил Ханна, Германы уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Катарина Витт, Английн хөл бөмбөгч Алекс МакКарти зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1818 оны энэ өдөр Иллинойс АНУ-ын 21 дэх муж болжээ.

1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй тодорхой хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулав.

1965 оны энэ өдөр Их Британид “The Beatles”-ийн “Rubber Soul” цомог гарчээ. Цомгийг тус хамтлагийг үндсээр нь өөрчилсөн гэж үздэг.

1966 оны энэ өдөр Кремлийн хананд Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг оршуулжээ.

1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн эхлэв.

1989 оны энэ өдөр Жорж Буш, Михаил Горбачев нар ОХУ болон АНУ нь дайснууд биш гэж мэдэгджээ. Энэ өдрийг “хүйтэн дайн”-ы төгсгөл гэдэг.

1992 оны энэ өдөр анх удаагаа мессеж илгээгджээ.

Энэ өдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Өнөөдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд болгоомжтой хандаарай. Ан гөрөө хийх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход таагүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top