ФОТО: Ирина Шейк ба түүний охин Леягийн аз жаргалтай мөчүүд

2019 оны 12 сарын 03

33 настай супер модель Ирина Шейкийн хоёр настай охин Леятайгаа хамт гадуур зугаалж яваа зураг папарацуудын дуранд байнга өртдөг. Оросын Челябинск мужид төрсөн, татар гаралтай Ирина алдартай модель болж, хэд хэдэн кинонд дүр бүтээснээс гадна нэрт Криштиану Роналдутай багагүй хугацаанд үерхсэн билээ. Харин 2015 оноос жүжигчин Брэдли Купертэй үерхэж, охин Лея нь 2017 онд төрсөн байдаг. Брэдли, Ирина нар өнгөрсөн зун салсан ч охиноо харж хандах асуудлаар огтхон ч маргаагүй юм. Тэд ээлжлэн охинтойгоо байж, Лея охин эцэг, эхийнхээ хайранд умбан яваа зураг папарацуудын дуранд өртдөг.

Саяхны нэгэн өдөр л гэхэд Брэдли, Ирина нар ээлжлэн охиноо авч гадуур явжээ. Лея охиныг аав нь ихэвчлэн тэвэрч явдаг бол Ирина охинтойгоо үе тэнгийн мэт ярилцаж, хөгжилдөн, хамтдаа гудамжинд бүжиглэж буй зураг ч бий.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.212.116.56) 2019 оны 12 сарын 04

гайхалтай сайхан ухаантай хүүхэн охинд орос хүний царай шинж байнаа

0  |  0
123(202.21.108.136) 2019 оны 12 сарын 04

Yamar huurhun ohin be. aavtaigaa adilhan yum bna\n\n\n

1  |  0
zochin(64.119.25.167) 2019 оны 12 сарын 04

yag l aav bn\n

1  |  0
Top