Балбын Хиндү шашинтнууд таван жилд нэг удаа зохиодог амьтнаар тахил өргөх зан үйлийн дагуу олон мянган толгой одос үхрийг нядалжээ. Дэлхий дээрх хамгийн хэрцгий энэ зан үйл болох Гадимай баярын үеэр олон тоо толгой ямаа, тахиа, гахай, тагтаа, харх зэрэг амьтны амийг мөн тасалсан байна.
Нутгийн бөө өөрийнхөө цусаар өргөл барьсны дараа хутга, сэлмээр зэвсэглэсэн 200 орчим хүн олон мянган одос үхэр хашсан хөлбөмбөгийн талбайгаас том хэмжээтэй хаалт бүхий талбайд орж амьтдыг нядалдаг бөгөөд энэ аймшигт үйлийг олон тооны даяанчид ирж үздэг байна.
“Тахил өргөх үйл өнөөдөр эхэлсэн. Бид үүнийг дэмжихгүй байгаа ч уламжлал, сүсэг бишрэлдээ үнэнч хүмүүс энд ирж, өргөл барьдаг” гэж зохион байгуулагч хорооны төлөөлөгч Бирендра Прасад Ядав Франс Пресс агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Балбын болон хөрш Энэтхэгээс ирсэн олон мянган сүсэгтэн эл зан үйлд оролцохоор Бариярпур тосгонд ирсэн байна.
2014 онд болсон Гадхимай баярын үеэр 2.5 сая Хиндү шашинтан Хиндүгийн хүч чадлын охин тэнгэр Гадхимайд 200 мянган амьтнаар тахил өргөж байжээ. 2015 онд Гадимай сүм олон зууны туршид уламжлагдан ирсэн зан үйлийг хориглосон бол нэг жилийн дараа Балбын Дээд шүүх Засгийн газартаа энэ зан үйлийг мөн хориглох чиглэл өгч байжээ.
Сүүлийн хэдэн хоног Энэтхэгийн хилийн албаныхан болон сайн дурынхан хилээр гаргаж буй олон тооны амьтныг хураасан ч сүсэгтэн олны урсгалыг зогсоож чадаагүй байна.
Домог ёсоор Гадимай охин тэнгэр нэгэн хоригдлын зүүдэнд ирж, цусаар тахил өргөвөл суллах амлалт өгч, түүнд зориулан сүм байгуулахыг хүсжээ. Үүнээс хойш Бариярпур тосгонд 265 жилийн олон зууны туршид Гадимай охин тэнгэрт тахил өргөх зан үйл хийсээр иржээ.
Сэтгэгдэл ( 3 )
uursdiig n ...
БУЗАРЫН ҮНДЭСТЭНГҮҮД ВЭ. МАНАЙХ ЧИНЬ ОГОТНЫ ХАМРААС Ч БҮҮ ЦУС ГАРГА НҮГЭЛ ГЭЖ СУРГАДАГ.
сүсэгтнүүд нь энэ харанхуй ,бүдүүлэг , тэнэглэлээ болих ч шинж алга дөө