ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Өнөөдөр 2019.12.04. Энэ оны 338 дахь өдөр. Он дуусахад 27 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 22 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -19 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Үндэсний жигнэмэгийн өдөр бол Энэтхэгт Тэнгисийн цэргийн өдөр, Тайландад Хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жефф Бриджес, жүжигчин Мариса Томей, рэпер Жей Зи, супер модель Тайра Бэнкс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Ким Сог Жин, Чилийн хөл бөмбөгч Себастиан Вегас, Оросын хөл бөмбөгч Иван Беликов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй эвлэрлийн гэрээ хийж, Балканы анхдугаар дайн түр зогсжээ.

1971 оны энэ өдөр Фрэнк Заппагийн тоглолтын үеэр Монтрёд казино шатаж, уг үйл явдал “Deep Purple” хамтлагийн «Smoke on the Water» дуунд мөнхрөн үлдэв.

1998 оны энэ өдөр Олон улсын сансрын станцын хоёр дахь хэсэг болох АНУ-ын “Unity”-г тээвэрлэсэн хөлөг хөөрчээ.

2005 оны энэ өдөр Хонконгт олон мянган хүн ардчилал, сонгуулийн тэгш эрхийн төлөө жагслаа.

Энэ өдөр үс засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд болгоомжтой хандаарай. Энэ өдөр эе эвээ ололцох, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, гөлөг тэжээх, уул овоо тахихад таагүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top