Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан түүний ач нарын санаачлан үүсгэн байгуулсан “Лувсанжамбын Мөрдорж” сан Л.Мөрдоржийн нэрэмжит залуу авьяас шагналыг санаачлан 2020 оноос хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд олгохоор боллоо.
Энэхүү тэтгэлгийг өнөөдөр 19.00 цагаас ДБЭТ-т болох “Л.Мөрдорж 100 жил” хүндэтгэлийн тоглолтын орлогоос бүрдүүлж, хөгжмийн зохиолч, ардын болон сонгодог хөгжмийн мэргэжлээр суралцаж буй Монгол Улсын консерватори, Соёл урлагийн их сургуулийн оюутнуудыг шагнах юм.
Хүндэтгэлийн тоглолтод мэргэжлийн хөгжмийн бүтээлийн тэргүүн эгнээнд бичигдэх "Алтан Өргөө" киноны хөгжим , "Миний эх орон" симфони, "Алтан Өргөө" киноны хөгжим, “Цэнгэлийн эгшиг” үндэсний найрал хөгжим, “Эх орон” магтуу, “Хаврын шувууд” ёочингийн гоцлол, “Хөхөө намжил” дуурийн хэсгээс тоглох ба ард түмний аялах дуртай “Дөрвөн цагийн тал”, “Бүүвэйл хорвоо”, “Намуун байгаль”, Түүхт хил “ Зөвлөлтийн дайчдын хөшөө , “Анхны алхам” киноны дуу Хунгийн дэгдээхэй, “Энэ хүүхнүүд үү” киноны дуу “Буурал ээж минь” зэрэг дууг эгшиглүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )