ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 12 сарын 05

Өнөөдөр 2019.12.05. Энэ оны 339 дэх өдөр. Он дуусахад 26 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 24 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хөрсний өдөр. Мөн Олон улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн сайн дурынхны өдөр юм. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр ОХУ-д Цэргийн алдар нэрийг хүндэтгэх өдөр бол Суринамд Хүүхдийн өдөр, Украинд Статистикийн ажилтнуудын өдөр, Тайландад Бумибол Адулядежийн төрсөн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын сансрын нисэгч, Батлан хамгаалахын сайд асан, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Францын дуучин Патрисия Каас, Их Британийн жүжигчин Кэтрин Тэйт, Италийн дуучин, жүжигчин Микеланжело Локонте, Америкийн жүжигчин Пола Пэттон, Эми Экер, дуучин Кери Хилсон, Канадын уран гулгагч, олимп, дэлхийн аварга Кэйтлин Осмонд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1919 оны энэ өдөр Серби, Хорват, Словенийн хаант улс Австри, Болгартай энхийн гэрээ байгуулжээ.

1935 оны энэ өдөр Мэри МакЛауд Өнгөт арьст иргэдийн үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулав.

1936 оны энэ өдөр ЗСБНХУ-д Сталины үндсэн хуулийг баталжээ.

1937 оны энэ өдөр Японы цэргүүд Хятадын Нанкин хотыг эзлэв.

1941 оны энэ өдөр Их Британи улс Финланд, Унгар, Румынд ЗСБНХУ-ын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохоос татгалзсаных нь дараа дайн зарлажээ.

1952 оны энэ өдөр Лондонд олон мянган хүний амь насыг авч одсон их утаа эхлэв.

1994 оны энэ өдөр Будапештын санамж бичгийг үзэглэжээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян, номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, шинэ гэр, байр авах, лус тахих, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top