ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Өнөөдөр 2019.12.06. Энэ оны 340 дэх өдөр. Он дуусахад 25 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 25 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Испанид Үндсэн хуулийн өдөр бол Азербайжанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн, Финландад Тусгаар тогтнолын, Канадад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, Украинд Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Японы хөгжмийн зохиолч Жо Хисаиси, Зөвлөлтийн уран гулгагч, дэлхийн хоёр удаагийн аварга Андрей Миненков, Америкийн кино найруулагч, продюсер Жадд Апатоу, Шведийн хөгжмийн зохиолч Ульф Экберг, Португалийн хөл бөмбөгч Педро Рафаел Амадо Мендес, Испанийн дугуйн уралдаанч Альберто Контадор Веласко зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1917 оны энэ өдөр Финландын парламент Оросын бүрэлдэхүүнээс гарах, тусгаар улсын статус авах шийдвэр гаргажээ.

1921 оны энэ өдөр Англи-ирландын хэлэлцээр байгуулагдав. Хэлэлцээрээр яг жилийн дараа Ирланд тусгаар улс болов.

1991 оны энэ өдөр Бүгд Найрамдах Болгар улсын шинэ Үндсэн хууль батлагджээ.

Мөн оны энэ өдөр Украины зэвсэгт хүчин байгуулагдав.

Энэ өдөр үс засуулбал эрч хүч ихэснэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд болгоомжтой хандаарай. Энэ өдөр эе эвээ ололцох, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, мал арилжих, лус тахих, буг дарахад сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top