ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Өнөөдөр 2019.12.09. Энэ оны 343 дахь өдөр. Он дуусахад 22 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандлаа.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас ОХУ-д өнөөдөр Эх орны баатруудын өдөр бол Шри Ланкад Тэнгисийн цэргийн өдөр, Перуд Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Соня Ганди, Америкийн жүжигчин, найруулагч Жон Гэвин Малкович, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт Фелисити Хаффман, жүжигчин, дуучин Донни Осмонд, Японы гүнж Масако, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Чой Минхо, Америкийн гимнастикч МакКэйла Марони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1917 оны энэ өдөр Бүгд найрамдах Крымийн Ард улсыг байгуулснаа зарлажээ.

1931 оны Испанийн хоёрдугаар Бүгд Найрамдах улсыг зарлан тунхаглав.

1961 оны энэ өдөр Иерусалимд Израилийн шүүх Адольф Эйхманыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутай гэж үзэн цаазын ял оноожээ.

1968 оны энэ өдөр Дуглас Энгельбарт анх удаагаа түүний лаборатори компьютерийн хулгана зохион бүтээснээ зарлав.

1987 оны энэ өдөр Палестины эхний эсэргүүцэл эхэлжээ.

1990 оны энэ өдөр Лех Валеса Польшийн анхны шууд сонгогдсон Ерөнхийлөгч болов.

1992 оны энэ өдөр НҮБ Сомалид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхлэв.

Энэ өдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад таагүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top