Финландын тээврийн сайд Санна Марин тус улсын төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар тодорчээ.
Тэрбээр эрх баригч эвслийг тэргүүлж буй Социал демократ намыг даргаар сонгогдсон юм. Марин Финландын гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болж байна.
“Би өөрийн нас болон хүйсийн талаар хэзээ ч бодож байгаагүй. Улс төрд орох болсон шалтгаан болон сонгогчдын итгэлийн талаар бодож байна” гэж тэрбээр ярьжээ.
Финландын эрх баригч эвсэлд багтсан бусад дөрвөн намыг мөн л эмэгтэйчүүд тэргүүлж байгаа бөгөөд Зүүний холбоо намын тэргүүн Ли Андерсон 32 настай, Ногоон холбоо намын дарга Мариа Охисало 34 настай, Төвийн намын тэргүүн Кэтри Кулмуни 32 настай бол Финландын Шведийн ард түмэн намыг 55 настай Анна Маяа Хэнрикссон тэргүүлж байна.
Санна Марин дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болж байна. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн 39 настай, Украины Ерөнхий сайд Алексей Гончарук 35 настай бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 35 настай гэгддэг.
Санна Марин 27 насандаа төрсөн Тампере хотын зөвлөл /ИТХ/-ийн даргаар сонгогдож, улс төрийн карьераа эхлүүлж байжээ.
Финландын парламент Санна Марины томилгоог ойрын хугацаанд батлах ёстой бөгөөд тэрбээр энэ сарын 12-нд Брюссель хотноо болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад улс орноо төлөөлөх учиртай юм.
Сэтгэгдэл ( 3 )
гудамжны орк хүүхэн хэн гэдгээ таниулна биз
Цэдэнбал дарга 24-хөн насандаа ерөнхий сайд болж байсан шүү. Монголын түүхээ судла
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37