ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Өнөөдөр 2019.12.11. Энэ оны 345 дахь өдөр. Он дуусахад 20 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандлаа.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын уулын өдөр, Дэлхийн багтраа өвчинтэй тэмцэх өдөр бол Аргентинд Танго бүжгийн өдөр, Буркина-Фасод Үндэсний баяр, Иракт Курд эмэгтэйчүүдийн өдөр, ОХУ-д Чечений дайнд амиа алдсан орос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ОХУ-ын олимпын аварга бөх Хажимурат Гацалов, дэлхийн аварга шатарчин Вишванатан Ананд, “Машина времени” хамтлагийн дуучин, ОХУ-ын ардын жүжигчин  Андрей Макаревич,  Италийн дуучин Жанни Моранди, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри, Японы манга зураач Иваширо Тошиаки нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

969 оны энэ өдөр Ромын эзэн хаан Никифор II Фока алагдсан байна.

1688 оны энэ өдөр Англид төрийн эргэлт гарч, Эзэн хаан Яков II Лондон хотоос зугтжээ.

1816 оны энэ өдөр Индиана АНУ-ын 19 дэх муж болжээ.

1889 оны энэ өдөр Японы Кюүшюүд төмөр зам ашиглалтад оржээ.

1941 оны энэ өдөр Герман, Итали улсууд АНУ-д дайн зарлав.

1946 оны энэ өдөр НҮБ-д ЮНИСЕФ байгуулагдсан байна.

1964 оны энэ өдөр Че Гевара Кубын төлөөлөгчийн хувьд НҮБ-ын чуулганд илтгэл тавьжээ.

1981 оны энэ өдөр алдарт боксчин Мухамед Али зодог тайлсан байна.

1994 оны энэ өдөр Оросын цэрэг Чечений нутагт нэвтэрч, Чечений нэгдүгээр дайн эхэлжээ.

2001 оны энэ өдөр БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.

2010 оны энэ өдөр Москвад авлигын эсрэг залуучуудын том жагсаал болж байв.

Энэ өдөр үс засуулахад сайн, эд мал арвидна.   

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top