ӨГЛӨӨНИЙ МЭНД

2019 оны 12 сарын 12

Өнөөдөр 2019.12.12. Энэ оны 344 дэх өдөр. Он дуусахад 19 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандлаа.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 18 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын  Хеви-метал хөгжмийн өдөр, Олон улсын төвийг сахих байдлын өдөр бол Казахстанд Гаалийн ажилтны баяр, ОХУ-д үндсэн хуулийн өдөр, Японд Ханз бичгийн өдөр, Кенид тусгаар тогтнолын баяр, Швейцарт төрийн далбааны өдөр, Киргизэд Үндэсний утга зохиолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Женнифер Коннелли, Америкийн хөгжимчин Брюс Кулик, ОХУ-ын аялагч Фёдор Конюхов, Башкирийн яруу найрагч Равиль Бикбаев, БНСУ-ын Big Bang хамтлагийн дуучин Сынри, Нигерийн хөлбөмбөгч Мозес нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1098 оны энэ өдөр Загалмайтны нэгдүгээр дайнд загалмайтнууд Арабын Маарра хотыг эзэлжээ.

1787 оны энэ өдөр Пеннсилвани АНУ-ын хоёр дахь муж болжээ.

1911 оны энэ өдөр Энэтхэг улс нийслэлээ Калькуттагаас Делид шилжүүлсэн байна.

1913 оны энэ өдөр 1911 онд Луврын музейгээс алга болсон “Мона Лиза” Флоренцид олджээ.

1935 оны энэ өдөр Ираны Шах Реза Пехлеви засгийн эрхэнд гарав.

1941 оны энэ өдөр Энэтхэг улс Японд дайн зарлав.

1963 оны энэ өдөр Кени улс Их Британиас тусгаар тогтносноо зарлажээ.

2008 оны энэ өдөр Швейцар улс Шенгений бүст нэгдэн орсон байна.

Энэ өдөр үс засуулахад сайн.   

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.21.100.210) 2019 оны 12 сарын 12

Өглөөний мэнд!Энэ булан маш их таалагдлаа .Өглөө бүр шинэ сонин содон мэдээ мэдээлэл, өдрийн зурхай энэ бүхэн чинь таалагдлаа амжилт хүсье. Өшөө шинэ

0  |  0
Top