ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 12 сарын 13

Өнөөдөр 2019.12.13. Энэ оны 347 дахь өдөр. Он дуусахад 18 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 32 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 19 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ОХУ-д Баавгайн өдөр, АНУ-д Халуун какао цайны баяр, Хийл хөгжмийн өдөр, Их Британид Зул сарын свитер цамцны өдөр, Бразилд Далайчдын өдөр, Мальтад Тусгаар тогтнолын баяр, Польшид Дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.

Энэ өдөр АНУ-ын дуучин Тейлор Свифт, ОХУ-ын хоккейчин Сергей Фёдоров, Америкийн жүжигчин, Оскарын шагналт  Жейми Фокс, жүжигчин Стив Бушеми, Испанийн хөлбөмбөгч Санти Касорла, Японы жүжигчин Танака Котаро нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1642 оны энэ өдөр Голландын далайчин Абель Тасман Шинэ Зеландыг нээжээ.

1864 оны энэ өдөр Парагвай Бразилд дайн зарлав.

1937 оны энэ өдөр Японы цэрэг Хятадын Нанжин хотыг эзэлж, 150 мянган хүнийг хөнөөжээ.

1981 оны энэ өдөр Польшид дайны байдал зарласан байна.

1996 оны энэ өдөр Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.

2003 оны энэ өдөр Иракийн Тикрит хотод Саддам Хусейн баривчлагдсан байна. 

Энэ өдөр үс засуулахад муу, өвчин хүрнэ.    

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Хол газар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top