The HU: Монголдоо нэг сар амарчихаад Европын орноор аялан тоглолтоо үргэлжлүүлнэ  

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 15

Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа "The HU" хамтлаг өнөөдөр /2019.12.15/ "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэд гурван сарын турш АНУ-д аялан тоглолт хийсэн бөгөөд энэ сарын 10-нд тогтолтоо өндөрлөж, ийнхүү эх орондоо ирж байгаа юм. Харин "The HU" хамтлагийг тосож авахаар "Чингис хаан" нисэх онгоцны буудалд гэр бүлийнхэн нь болон найз нөхөд, урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхэн цуглаад байна.

Энэ үеэр "The HU" хамтлагийнхан "Эх орондоо ирэх маш сайхан, гайхалтай байна. АНУ-ын 50 гаруй оронд 60 гаруй тоглолтыг хийгээд ирлээ. Аялал тоглолт үргэлжилж байхад "Чингис хаан" одон хүртсэн мэдээгээ сонсоод маш их баярласан. Бид нэг сар Монголдоо амарна. Дараа нь Европын орноор аялал тоглолтоо үргэлжлүүлнэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(73.50.120.83) 2019 оны 12 сарын 16

Ulam daruuhan soyoltoi bolooroi! Hel amand urtuv manaihan gej Uu haisan humuus bdg shuu, Amjilt saihan amralt huseye

0  |  0
Жинхэнэ монгол хүн (66.181.161.73) 2019 оны 12 сарын 15

Залуусаа эх орондоо сайхан амарч эрч хүч аваад олон сайхан уран бүтээл хийгээрэй

1  |  0
Zochin(64.119.19.167) 2019 оны 12 сарын 15

Mongoldoo hednii udur togloh yum boloo, uzeh yumsaan

0  |  1
дээгий(202.9.46.132) 2019 оны 12 сарын 17

энэ муу өмхий бааснуудын европоор аялан тоглох гэж юу байсанюм бэ. нэг цайны газар тав арван хүн тойруулж зогсоод л жаахан харвал харах байх даа ха ха хэ хэ

0  |  5
”The Hu” (202.9.46.131) 2019 оны 12 сарын 17

2019 оны шилдэг 10 клипийн тоонд домогт Рамштейн, Мэрилин Мэнсонтой зэрэгцэн Монголын ”The Hu” хамтлагийн ”The Great Chinggis khan” дууны клип багтсан байна.

4  |  0
зочин(202.9.46.131) 2019 оны 12 сарын 15

Zaluusaa gertee saihan amrarai

3  |  0
Top