ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Өнөөдөр 2019.12.16. Энэ оны 350 дахь өдөр. Он дуусахад 15 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандлаа.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 16 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын цайн өдөр, Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр бол Бахрейнд Үндэсний баяр, Бангладешт Ялалтын баяр, Казахстанд Тусгаар тогтнолын өдөр, Нидерландад Эзэн хааны өдөр, Украинд шүүхийн ажилтны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Германы хөлбөмбөгч Матс Хуммельс, Их Британийн жүжигчин Тео Жеймс, Оросын утга зохиол судлаач Николай Богомолов, телевизийн хөтлөгч Юрий Николаев, Шведийн ABBA хамтлагийн дуучин Бенни Андерссон нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1237 оны энэ өдөр Бат хааны цэрэг Оросын Рязань хотыг бүсэлжээ.

1431 оны энэ өдөр Английн хаан Генрих VI Францын Эзэн хааны суудалд заларлаа.

1899 оны энэ өдөр Италийн хөлбөмбөгийн “Милан” баг байгуулагджээ.

1920 оны энэ өдөр Хятадын Ганьсуд болсон газар хөдлөлтөөр 200 мянган хүн амиа алджээ.

1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн өндөрлөжээ.

1986 оны энэ өдөр Казахстанд Коммунист намын эсрэг залуучуудын жагсаал болжээ.

1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн байна.

1999 оны энэ өдөр дуучин Селин Дион 100 сая цомог зарсан амжилтаар Квебек хотоос шагнал хүртсэн байна.

Энэ өдөр үс засуулахад муу, өлсөж ундаасна.

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлэнд сайн болой, бурхны үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Хол газар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top