Эрдэнэтчүүд төдийгүй монголчуудын байнга сонирхож байдаг зүйл бол Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ юм.Учир нь нэг тонн зэсийн үнэ аль хэр өндөр байхаас шалтгаалан Монгол Улсын төсөвт орох мөнгөний тоо хамаардаг байна. Өнгөрсөн тавдугаар сард Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 8927 ам.доллар байсан нь дөрөвдүгээр сартай харьцуулахад 556 ам.доллараар бага байна. Тавдугаар сард ийнхүү зэсийн үнэ буурсан байдлыг харгалзан судалгааны байгууллагууд хоёрдугаар сарын үнийн прогнозоо ч бууруулж байна. Тухайлбал, “Brook Hunt” судалгааны байгууллага 2011 оны эхээр хоёрдугаар улиралд зэсийн үнэ 10000 ам.доллар байна гэж мэдэгдэж байсан бол дөрөвдүгээр сард 9800, тавдугаар сард 9150 ам.доллар болгон бууруулсан байна. Харин судалгааны байгууллагууд 3,4-р улиралд үнэ нь өснө гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )