Зөвшөөрөлгүй барьсан гараашийг албадан буулгаж эхэллээ

2019 оны 12 сарын 19

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39 дүгээр байрны хойд тал, 40 дүгээр байрны зүүн тал, түргэн тусламжийн 102 төвийн авто баазын өмнө талд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон 20 гараашийг өнөөдөр /2019.12.19/ Засаг даргын захирамжаар албадан буулгах ажил эхэллээ.

Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Өмнө нь ажил хариуцсан хэлтсүүдээс хууль, эрх зүйн хүрээнд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьсан гараашийн эздэд газрыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлж, өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээллийг зарласан юм.
Тус орчинд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 тоот захирамжаар 6 дугаар хорооны цогцолбор барилга барих 500 мкв газрыг дүүргийн нэр дээр олгосон байдаг.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.233) 2019 оны 12 сарын 19

СБД-ийн 2-р хорооны 30 байрны 1-р орцны өмнө машины зогсоолд барьсан 2 гараашийг буулгаач.

0  |  0
Top