Мэдээллийн ZINDAA.MN сайт 2019 онд Монгол Улсад өрнөсөн нийгэм, цаг үеийн онцлох ЗУРГААН үйл явдлыг нэрлэж байна.
САЙШААЛ, ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСАН САЙЖРУУЛСАН ТҮЛШ
Монгол Улсын хүн амын тал хувь нь орших нийслэл хотын иргэдийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Гэхдээ энэ өвлийн хувьд утаа багасаж, гэрэл гэгээтэй, нааштай үр дүнд хүрсэн гэдэгтэй нийслэлийн иргэд маргахгүй биз ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг 2018 оны хоёрдугаар сард гаргаж, энэ намар сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь Улаанбаатарын утааг бууруулахад нөлөөлсөн онцгой шийдвэр байлаа. Нийслэл хотын утаа ойролцоогоор 30-40 хувь буурсан гэх мэдээллийг албаныхан өгч буй.
Сайжруулсан түлш утааг бууруулж сайшаагдсан ч бас багагүй шүүмжлэл дагуулсан. Нийслэлээс иргэдэд сайжруулсан түлш хэрэглэх зөвлөмж, зааварчилгаа сайн өгөөгүй, бас иргэдийн хайхрамжгүй үйлдлээс болж олон иргэд угаартаж, эрүүл мэндээрээ хохирлоо. Угаарын хийнээс болж есөн хүн алтан амиа алдсан ч галлагаанаас болсон уу, түлш нөлөөлсөн үү гэдгийг эцэслэн тогтоосонгүй. Сайжруулсан түлштэй холбоотой сайн, муу үр дүнг Ерөнхий хяналтын сонсголоор хүртэл хэлэлцсэн юм. Түлшний олдоц муу, долоо хоногтоо нэг өрх айлд зургаан шуудай оногдож байгаа зэрэг нь шүүмжлэл дагуулж буй. Гэхдээ Нийслэлийн Засаг даргаас эхлээд санаагаа чилээж, дүүрэг, хороо, ТҮК-ийн ажилчид өдөр, шөнөгүй сайжруулсан түлштэй “ноцолдож” шуудайлах, түгээх ажлыг хийж эхлээд байна.
Алдаан дээрээ суралцсан нийслэлчүүд өдөр ирэх тусам сайжруулсан түлшийг хэрэглэж дадаж байгаа. Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын өгч байгаа мэдээллээр утаанд угаартсан иргэдийн тоо эхний саруудынхаас буурчээ. Агаарын тоосжилтын үзүүлэлт 50 хувь буурсан бол азотын хүчирлэг болон хүхрийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. Бодит байдал дээр Улаанбаатар хотын утаа багассан эсэх асуултад нийслэлчүүд "Тийм" гэсэн хариулт өгч байна.
ЖАРАН ЖИЛ ЗАСВАРТ ОРООГҮЙ НАЛАЙХЫН ЗАМ ӨНГӨ ЗАСЛАА
Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт улсын чанартай авто зам, гүүр энэ онд ашиглалтад орсон нь оны онцлох бүтээн байгуулалт байлаа. Жаран жил засвар хийгээгүй Налайхын зам, Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн гүүр, Баянхонгор, Говь-Алтай аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто зам ашиглалтад орлоо.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад авснаар зүүн бүсийн аймгуудын жолооч, зорчигчид төдийгүй, Улаанбаатараас Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн чиглэлд тогтмол зорчих дотоод, гадаадын аялал жуулчдын ая тухыг хангалаа. Нийслэл хотын иргэдийг зуны турш багагүй бухимдуулсан ч Налайхын зам ашиглалтад орсонд иргэд ам сайтай байгаа билээ.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Сонсголонгийн төмөр бетон хос гүүрийг засварласан нь Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөнийг эрчмийг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулж, түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, бидний хэлж заншсанаар Замын цагдаагийн гүүр ашиглалтад орсон нь босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой юм.
Нөгөөтэйгүүр орон нутагт Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад авсан нь баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдлээ. Энэ зам ашиглалтад орсноор Баянхонгор - Говь-Алтай аймагтай замаар холбогдож, түүнчлэн Улаанбаатар хот - Говь-Алтай аймаг хооронд авто замаар бүрэн холбогдлоо.
Зам, гүүрний бүтээн байгуулалтын ажил энэ онд эрчимтэй өрнөсөн ч Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын ажил ондоо багтаж, ашиглалт орсонгүй. Оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэгч компаниуд хугацаандаа барьж амжсангүй. Дархан, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн зорчигчдын хүсэн хүлээсэн замын шинэчлэлт ирэх хавар дуусах төлөвтэй байна.
НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРҮҮД
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны эхэнд томилогдсоноосоо хойш олон ажлыг шинээр эхлүүлсэн ч шийдвэрээ буцаан цуцалсан тохиолдол цөөнгүй гарлаа. Шахмал түлш үйлдвэрлэл, зам гүүр, бүтээн байгуулалтад анхаарал хандуулж, иргэдээс сайн үнэлгээ авч байсан ч зарим шийдвэрүүд нь олон нийтийнэсэргүүцэлтэй тулгарч байлаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIX хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь иргэд төдийгүй, иргэний хөдөлгөөнийхөн, тэмцэгч нарт таалагдсангүй. Төв талбайг автомашинтай гороолсон жагсагчид хотын даргыг “буулгаж авснаар” жагсаалаа дуусгасан. Нийслэлийн Засаг дарга шийдвэрээсээ буцаж, авто замын татварыг тав дахин нэмэх шийдвэрээ хүчингүй болгосон билээ.
Мөн Сүхбаатарын талбай тойруулан дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан нь оны төгсгөлд олны шүүмжлэлийг дагууллаа. Жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон нийтийн арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг хангах зорилгоор тус чулуун хаалтыг байршуулсан гэх ч үзэмжгүй байна гэх шалтгаанаар хотын дарга чулуунуудаа буцаан татав.
Иргэдийн шүүмж, сошиал орчин дахь эсэргүүцлийг Нийслэл хотын удирдлагууд дуулгавартай хүлээн авч байгааг сайшааж болох ч гаргасан шийдвэртээ үнэнч бус байгаад нь тааруу үнэлгээ өгч болохоор байна. Нөгөөтэйгүүр, Нийтийн тээврийн шинэчлэл, замын түгжрэлийг бууруулахад хотын удирдлагууд дорвитой ажил санаачилсангүй.,
БОЛОРОО БҮСГҮЙН ТЭМЦЭЛ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг энэ оны долоодугаар сард гарсан.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч үүнийг Б.Болороо хүлээн зөвшөөрөөгүй ба арваннэгдүгээр сарын 1-12-ны хооронд Сүхбаатарын талбайд суулт зарласан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотой дахин хийлгэхийг шаардсан суултын үеэр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнтэй уулзан, тавьсан шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт үүрэг болгосон юм.
Мөн асуудлыг шийдэж дуусах хүртэл биеэ бодож, хүйтэн талбайд суулт хийхгүй байхыг Ерөнхий сайд Б.Болороогоос хүссэнээр тэрбээр суултаа зогсоож байлаа. Арваннэгдүгээр сарын 28-нд Шүүх шинжилгээний дүгнэлтийн дахин гаргах шинжээчдийн баг эцэслэгдсэн ч одоо хүртэл хариу гараагүй байгаа билээ.
НИЙСЛЭЛД АЛБАН ЁСООР СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ
Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог ажээ. Нөгөөтээгүүр, авто замын түгжрэлд сурагчдыг зөөх автомашинууд нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхэлсэн. Эхний өдөр эцэг, эхчүүдийн мэдээлэл дутмаг байсантай холбоотой 500 гаруй хүүхэд хамрагдаж байсан бол хоёр дахь өдрөөс энэ тоо 3000 болтлоо өсжээ.
Эхний ээлжинд ерөнхий боловсролын 33 сургуулийн хоёроос тавдугаар ангийн 3500 сурагчдыг 29 байршлаас гэр, сургуульд нь зөөхөөр болсон. Сургуулийн автобуснуудад чиглэлийн маршрут, “Сургуулийн автобус” гэсэн тэмдэглээ наан, байршил тогтоох чип суурилуулжээ. Ингэснээр эцэг, эхчүүд гар утаснаасаа тухайн автобусны байршлын мэдээллийг авах, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой юм.
Нийт 40 автобус хөдөлгөөнд оролцож байгаа ба хотын захын сургуульд 16, төвийн сургуульд 24 нь явж байна. Хотын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлуудыг сургуулийн автобусаар шийдэх боломжтой юм.
БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИН 20 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ
Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны ээлжит хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан найман хувиар нэмэв. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ.
Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.
Цалин нэмэхдээ,
Сэтгэгдэл ( 2 )
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Орхон аймгийн удирдлагууд, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газруудад иргэдийн эрүүл амьдрах, хүүхдийн эрхийг зөрчиж байгаад, өөрсдийн хайрт мэргэжлийн бус ажилчид болох тэднээс авилга авч авсан авилгал нь хоол болог ээ, баяр хүрэе та бүхэнд, тэс хөндлөн мэргэжилтэй мөртлөө эрүүл мэндийн болон боловсролын салбарт ажиллаж байгаа мэргэжлийн бус ажилчдад баяр хүргэе. Түүнийг дэмжиж өөрийн эрх ашгаа боддог ичих нүүргүй мэргэжлийн бус ажилчид тэднээс аьилгал авч байгаа дарга, сургуулийн захирлуудад дахин баяр хүргэе. Үүнийгээ мэдэж байна уу: Энэ гутамшигт гавьяад хөтөлж б