ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Өнөөдөр 2019.12.26. Энэ оны 360 дахь өдөр. Он дуусахад 5 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -25 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Канад, Кирибати, Науруд Бэлэгийн өдөр бол ОХУ-д Агаарын довтолгооноос хамгаалах цэргүүдийн өдөр, Словенид Тусгаар тогтнол, нэгдлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Австралийн кино найруулагч Фред Скеписи, Америкийн хөгжмийн продюсер Фил Спектор, Оросын алдарт жүжигчин, Ардын жүжигчин Михаил Боярский, Дани гаралтай Америкийн жүжигчин, продюсер, дуучин Ларс Ульрих, Америкийн жүжигчин Жаред Лето, Францын хөл бөмбөгч Уго Льорис, Английн жүжигчин Кит Харингтон, Оросын хөл бөмбөгч Денис Черышев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1958 оны энэ өдөр МХЗЭ-ийн 13 дугаар Их хурал хуралджээ. Хуралд 442 төлөөлөгч оролцсон байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1946 оны энэ өдөр Лас-Вегаст алдартай дээрэмчин Багси Сигелийн барьсан «Фламинго» зочид буудал нээгджээ. Энэ өдрөөс эхлэн Лас-Вегас дэлхийн тоглоомын бизнесийн нийслэл хот болох өөрчлөн шинэчлэлт эхлэв.

1973 оны энэ өдөр сансрын «Союз-13» хөлөг газарджээ.

2004 оны энэ өдөр Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлт орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигт цунамиг дагуулжээ.

Энэ өдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Харин угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top