ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Өнөөдөр 2019.12.27. Энэ оны 361 дэх өдөр. Он дуусахад 4 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -21 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Хойд Солонгост Үндсэн хуулийн өдөр, ОХУ-д Аврагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Их Британийн гитарчин, дууны үг зохиогч, «Foreigner» рок хамтлагийн гишүүн Мик Жонс, Францын жүжигчин Жерар Депардьё, кино найруулагч Гаспар Ноэ, Америкийн жүжигчин Уильям Скот Голдберг, Австралийн жүжигчин Эмили Де Рэвин, Канадын хоккейчин Патрик Шарп, Украин, Оросын шатарчин Екатерина Лагно, Их Британийн жүжигчин Оливия Кук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1918 оны энэ өдөр Германд Польшийн бослого эхэлжээ.

1932 оны энэ өдөр ЗСБНХУ нэгдсэн паспортын системтэй болж, паспорт-визийн алба байгуулагдав.

1938 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рузвелт Иргэний нисгэгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр гаргаж, АНУ-ын нисэх хүчний анги байгуулагдаж эхэлжээ.

1949 оны энэ өдөр Нидерланд Индонезийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

1978 оны энэ өдөр Испанид Франкогийн дарангуйллыг төгсгөл болгосон шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.

2008 оны энэ өдөр Израилийн армийн терроризмын эсрэг цэргийн ажиллагаа эхэлсэн билээ.

Энэ өдөр үс засуулбал нас ахар болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Энэ өдөр гэрээ хэлцэл байгуулах, эвээ ололцох, бэр гуйх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход таагүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top