ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 30

Өнөөдөр 2019.12.30. Энэ оны 364 дэх өдөр. Он дуусахад 1 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 42 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -22 хэм, шөнөдөө -32 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Словак улсад Бие даасан экологийн муж улс гэж тунхагласан өдөр бол Мадагаскарт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Английн хөл бөмбөгч, хаалгач Гордон Бэнкс, Оросын зохиолч, улс төрч Владимир Буковский, Америкийн рок дуучин Патти Смит, Их Британийн дуучин Жефф Линн, Жей Кей, Америкийн гольфчин Тайгер Вудс, сагсан бөмбөгч Леброн Жеймс, Италийн хөл бөмбөгч Доменико Кришито зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1922 оны энэ өдөр ЗХУ байгуулагджээ.

1947 оны энэ өдөр Румын хаант улс байхаа больж, Бүгд Найрамдах Румын Ард Улс болов.

1993 оны энэ өдөр Израиль болон Ватикан улс дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье. Ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top