ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Өнөөдөр 2019.01.06. Энэ оны 6 дахь өдөр. Он дуусахад 359 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Иракт Зэвсэгт хүчний баярын өдрийг тэмдэглэж байгаа бол Ирландад Бага зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, найруулагч Роуэн Аткинсон буюу Мистер Бин, ОХУ-ын Тэргүүн хатагтай асан Людмила Путина, жүжигчин Алексей Маклаков, супер модель Ирина Шейк, Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Эдди Редмэйн, рок хөгжимчин Алекс Тернер, Английн хөл бөмбөгч Энди Кэрролл, Австралийн жүжигчин, фото модель Кортни Итон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1066 оны энэ өдөр Харолд Годвинсон Английн хаан болжээ.

1912 оны энэ өдөр Нью-Мексико АНУ-ын 47 дахь муж болов.

1978 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сайрус Вэнс Унгарын засгийн газарт Гэгээн Иштваны титмийг дамжуулан өгчээ.

Энэ өдөр үс засуулбал эрхтэн хурц болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top