“Infpol.ru-гийн гаргасан тоо баримтаар монгол хэлтэй ард түмний тоо 55 саяд хүрчээ. Дэлхий дахинд байгаа монголчуудын тоог улс тус бүрээр нь гаргавал:
Монгол Улсад - 3.238.479
Өвөр Монголд (БНХАУ) - гурван сая
Энэтхэгт - монгол үндэстэй 30 сая хүн
Балбад - 10 сая
Афганистанд – таван сая хазара монголчууд болон мянгатууд
Иранд – 1 сая хазара ба мянгат монгол хүн
Пакистанд – 600 мянган хазара монгол
Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд (БНХАУ) – 200 мянган монгол (энэ нь Хятадын хүн амын ойролцоогоор 0.8 хувь нь болдог)
Буриадууд хэд вэ?
Дэлхий дахинд нийт 550 мянган буриад угсаатан
ОХУ-д - 461.389 буриад
Бүгд Найрамдах Буриад улсад - 286.839 буриад үндэстэн
Эрхүү мужид - 77.667 буриад
Өвөр Байгалд – 73.941 буриад
Монгол Улсад – 45.087 буриад
БНХАУ-д – 10 мянган буриад
Хөх нуур орчмын монголчууд нийт -200 мянга аж.
Дунсян иргэд (БНХАУ-ын нутаг дэвсгэрт амьдардаг) нь Чингис хаан газар нутгийг байлдан дагуулах үед үлдсэн үр сад нь юм байна. Чингис хаан 1227 онд сүүлчийн аян дайнаа Тангуд улсад хийжээ. Агуу байлдан дагуулагч аян дайныхаа үеэр Хатан голын эрэгт шархадсан дайчдаа үлдээхээр шийджээ. Энэ бол өнөөгийн дунсянууд, тэдгээр шархадсан дайчдын үр сад. Цөөн тооны энэхүү ард түмний тоо өдгөө 541 мянга бөгөөд хэл нь алтайн язгуур хэлний монгол аялагатай.
БНХАУ-ын Гансу мужид “уулын” халхууд гэж нэрлэгддэг монгол үндэстнүүд бий. Тэд бол Монголын баруун аймгуудаас 1910 оноос хойш нүүдэллэн очсон хүмүүс. Тэдний тоо өдгөө 4000 орчим.
Түүнчлэн дэлхий дахинд Их Нирун улсын үр сад татарууд бий. Татаруудын тоог тодорхой гаргаагүй байна. ОХУ-д тува үндэстэн бий. Тэд 17 хошуугаар амьдарна. Тоо нь 310 460.
Алтайн хязгаарт 69 мянган монгол үндэстний төлөөлөл амьдран суудаг.
Бүгд Найрамдах Халимаг улсад 183 372 халимаг монгол бий. Түүнчлэн АНУ-ын нутаг дэвсгэрт халимаг үндэстэн амьдардаг.
Ийм байдлаар монголчууд дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа нь харагдана. Монгол хэлтэй ард түмэн Атлантын далайгаас Номхон далай хүртэл 33 сая кв.м газар нутагт оршин байна. Дэлхий дахинд бүхэлдээ 55 сая монгол үндэстэн байна.
Монголчууд дэлхийд тархан суурьшсан шалтгаан
Хил хязгаараар таслагдсан, эзэлсэн нутгаа сахиж үлдсэн, хаад болон цэргүүдийн үр удам, нүүж очсон монголчууд, орхигдож үлдсэн гэх мэтээр монгол үндэстэн дэлхийгээр тархан суурьшжээ.
Монголчууд бол дэлхийн газар нутгийн 40 сая м.кв буюу Атлантын далайгаас Номхон далай хүртэл эзэлсэн цорын ганц ард түмэн.
Дэлхийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг
Дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг тодорхойлох нь түүх судлалд чухал ач холбогдолтой. Дэлхий дахины түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг нэлээд хэдэн чиглэлээр авч үзэж болно. Ерөнхийлөн дараах таван чиглэлд ангилбал:
-Монголчууд дэлхий дахины улс төрийн амьдралд гүнзгий ул мөр үлдээжээ. Төрт ёсоо үүсгэж, түүнийгээ хамгаалсаар ирсэн 2200 гаруй жилийн түүхтэй улс. Энэхүү түүхэн хугацаанд дэлхий дахины улс төрийн сэтгэлгээнд “улс”, “төр” гэх ойлголтуудыг гүн гүнзгий суулгажээ. Ялангуяа хоёр их хөршдөө хатуу ойлгуулсан гэж хэлж болно. Хүн төрөлхтний түүхэнд монголчууд парламентат ёсны өвөг гэж хэлж болох Их хурилдай, Сэцдийн зөвлөл зэрэг нүүдэлчдийн ардчиллын өвөрмөц бүрдлүүдийг анх үүсгэн өвлүүлсэн гэж хэлж болно гэж Монголын судлаачийн бүтээлд өгүүлсэн байдаг. Түүнчлэн тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэжээ. Эртний Вавилоны Хаммурафын хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэнэ гэж түүхчид үздэг.
-Чингис хаан, түүний залгамжлагчид долоон сая 770 мянган ам дөрвөлжин нутгаар хаяа тэлж, хүн амын дийлэнх төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншилт орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэсэн юм. Ингэснээр өрнө, дорно хоёрыг улс төр, эдийн засгийн хувьд холбосон. Ийнхүү дэлхийг нэгдмэл, нэг болгож чадсан улс төрийн бодлогын ур ухаан нь орчин үеийн дэлхийн улс төрийн бодлогын үндсэн агуулга болсоор байгаа юм. “Вашингтон пост” сонин Чингис хааныг сүүлчийн мянган жилийн хамгийн алдартай хүнээр тодруулсан нь дээрхийн нэг баталгаа мөн.
-Монголчууд дэлхийн улс төрийн амьдралд зарим шилдэг ойлголтуудыг бий болгож хэрэгжүүлсэн байна. Тухайлбал “Арилжаа наймаа хийвэл эвлэрнэ, татгалзвал дайтна”, “Нэгдсэн мөнгөн тэмдэгт болон эдийн засгийн давуу эрх “, “чөлөөт худалдааны бүс” торгоны зам “Өртөө улаа-мэдээлэл-цэргийн буухиа зам” гэх мэт. Орчин үед худалдааны эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар улс төрийн шахалт үзүүлдэг болсон нь дээрхээс уг сурвалжтай гэж хэлж болохоор.
-Монголчууд нийгэм соёл, оюун санааны хүрээнд дэлхий дахины буюу олон улсын ач холбогдолтой гэж хэлж болохоор олон зүйлийг бүтээжээ. Монгол орон бол түүх, соёлын арвин баялаг дурсгалтай юм. Түүхийн гайхамшигт галерей гэж хэлж болно. Ази, Европын бүсэд 750 орчим буган хөшөө бүртгэгдсэний 650 орчим нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байна. Түүнчлэн Хүннүгийн 4000 гаруй булш олдсоны 3500 орчим нь монгол нутагт байгаа юм. Эдгээр болон бусад олдворуудыг судалсны үндсэн дээр төв Ази, Монголын говь тал нутагт анх амьдрал үүссэн гэдэг таамаглалыг хөгжингүй орны эрдэмтэд америк, орос дэвшүүлэх болсон.
-Гиннесийн номд орсон. Уран нугаралт, эрийн гурван наадам, оньст тоглоом зэрэг нь дэлхийн хаана ч давтагдашгүй.
Сэтгэгдэл ( 11 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Танай мэдээллийг ашиглах гэсийнмаа ашиглаж болох болов уу?
Сайхан мэдээ байна. \nГэвч, зарим тоо баримт чинь хуучирсан,нэг ойлголтыг 2 өөр мэт салгаж ойлгуулсан, дутуу,буру зүйл ч бас байна. Хойшид анхаарна биздээ. Амжилт хүсье.
Сайхан мэдээ юм Даанч ИХ МОНГОЛ ГҮРЭН байгуулж болохгүйд ,,,,,!?
Ямар сайхан мэдээ вэ.Тэгэлгүй дээ.Монгол минь мандан бадраг.яааяа
Mongol ugsaatnuud iim olon baigaad omogshih setegdel turj bbaina. gehdee Mongol uls maan hugjin,hujirheg ulsboloosoi bilee.
Энэтхэнгийн хаана нь 30 сая монголчууд байдаг хэрэг вэ? \n
shal hudalaa too bna. enhtheg deh mongoliod tsarai hvmvvs bol tvbd -birm garaltai ch de. hel ni tvbd ch dee.bas nepaliin mongoliod hvmvvs ch mongol garalgui ee.ted bas tvbd garaliin ard tvmen ch dee.afganstanii hazaruud bol vnendee nutagiin uguuli ard tvmen mongol garal bhgui e.mongol garaltai heltei hvmvvs delhiid 10-11 say bna.mongold 3.2 say hyatad 7 say, orosd 0.9 say bna..
Чингисийнхний эзлэн түрэмгийлэх аян дайны уршигаар Монголчууд ингэж л эх нутгаасаа хагацаж энд тэнд тарж. Эзлэн түрэмгийлэл гэдэг яавч дөвийлгээд байхаар юм биш харинч нүгэлт хэрэг.Тэр нүгэлийг монголчууд одоо хүртэл эдэлсээр байгаа байх