ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Өнөөдөр 2019.01.08. Энэ оны 8 дахь өдөр бол он дуусахад 357 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа. 17 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Хойд Марианы арлуудад Хамтын нөхөрлөлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Японы Ерөнхий сайд асан Жүнитиро Коизүми, Италийн хөл бөмбөгч Жузеппе Фавалли, Украины уран гулгагч, олимпын хүрэл медальт Елена Грушина, Канадын жүжигчин Сара Полли, Америкийн жүжигчин, модель Рэйчел Николс, Английн жүжигчин, дуучин Сэм Райли, Австралийн жүжигчин Лорен Хьюитт, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Испанийн хөл бөмбөгч Давид Сильва, Данийн хаан ширээ залгамжлагчид болох ханхүү Фредерикийн хүүхдүүд Винсент, Жозефина нарын алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр Шүүх яамны дэргэд “Шүүн таслах зөвлөл” байгуулагджээ.

1926 оны энэ өдөр олон аймаг хошуудад суух Төлөөний түшмэдийг татан буулгах тухай Засгийн газрын шийдвэр гарчээ.

1963 оны энэ өдөр Үзэл суртлын ажилтнуудын улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод болов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1912 оны энэ өдөр Африкийн үндэсний конгресс байгуулагджээ.

1957 оны энэ өдөр Бобби Фишер 14 настайдаа АНУ-ын шатрын аварга болсон билээ.

1959 оны энэ өдөр Шарль де Голль Францын Ерөнхийлөгч болж байв.

1961 оны энэ өдөр францууд бүх нийтийн санал хураалтаар Алжирт тусгаар улсын статус өгөхийг дэмжжээ.

2010 оны энэ өдөр Сальвадорын нийслэлд хагас зууны дараа Кубын Элчин сайдын яам нээгдэв.

Энэ өдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд ажил хэрэгтээ анхааралтай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Энэ өдөр эе эвээ ололцох, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, хүүхэд үрчилж авахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход таагүй. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top