Монгол дасгалжуулагч Г.ДАМДИНДОРЖ: Якут бол миний эх орон

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

ОХУ-ын Якутын “Оны шилдэг дасгалжуулагч” цолыг монгол дасгалжуулагч хүртжээ. Г.Дамдиндорж бол Якутын түүхэнд анх удаа ОХУ-ын аварга жүдоч төрүүлсэн багш. Түүний шавь Нюргуяна Никифорова, Аина Моисеева, Карина Ефимова нар жүдогийн хүчирхэг гүрэн ОХУ-ын татами дээр гялалзаж байна. Г.Дамдиндорж 2013 оноос Якутын шигшээ багийг удирдан ажиллаж байгаа юм.

Якутын “Спорт Якутий” агентлагийн сэтгүүлч түүнтэй уулзан ярилцжээ.

-Сүүлийн үед танай шавь нар тун амжилттай барилдаж байна. Гэхдээ бүгд их даруухан, хэнтэй ч хүндэтгэлтэй харьцаж байгаа нь гайхалтай. Энэ бүхэн жүдо бөхийн ёс, заншил уу?

-Анх жүдогоор хичээллэж байхдаа би үнэнийг хэлэхэд жүдо бөхийн ёс заншлыг судалж байгаагүй. Мэдээж, жүдо бол энгийн нэг бөх биш гүн ухаан гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Японд дадлага хийхээсээ өмнө сайн ойлгодоггүй, жүдо миний хувьд жирийн нэг спорт байлаа. Ялахын тулд эрүүл энх, хүч чадалтай байхад л болно гэж боддог байв. Харин жүдогийн төв Кодоканд очоод олимп, дэлхийн аварга олон алдартнуудтай уулзахад ямар даруухан, энгийн хүмүүс байхыг хараад их гайхаж билээ. Энэ нь миний хувьд том хичээл, сургууль болж өгсөн. Кодоканы бэлгэ тэмдэг нь найман талтай цэцэг, дотор нь улаан дугуй дүрстэй. Ямар учиртайг нь багшаас асуухад “Жүдоч хүн гаднаа тайван, амгалан байх ёстой. Үзэлцэн, тэмцэхээр зэхэж байгаагаа харуулах ёсгүй. Харин дотор чинь гал шатаж, тулалдахад бэлэн байх шаардлагатай” гэж хэлж байлаа. Якутынхаа төлөө барилдаж байхдаа хатуу чанга байж, бүх чадлаа шавхах ёстой ч татамигаас буугаад тайван амгалан байх хэрэгтэй гэсэн үг юм. Японы дадлагаас буцаж ирээд би энэ гүн ухааныг шавь нартаа ойлгуулахыг хичээж, жүдо бөхийн үнэ цэнтэй зүйлийн талаар их ярьсан. Одоо шавь нар маань хүүхэд багачуудад тайлбарлан таниулж байна.

-Та өөрөө шавь нарынхаа хувьд үлгэрлэн дуурайх хүн учраас хэрхэн хандаж байна?

-Би өөрөө үлгэр жишээ болж байж, хүмүүс намайг хүндэлнэ. Нэг үг яриад, өөр зүйл хийдэг хүмүүс миний уурыг хүргэдэг. Дасгалжуулагч хүний хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, байнга зөв зүйтэй байх ёстой. Шавь нар надад итгэж, найдаад ирж байгаа. Тийм болохоор би тамирчдадаа “Бид хамтдаа нэг зорилгын төлөө явж байгаа. Хэрэв хэн нэг нь саад болох, эсвэл өөр зүйл хийгээд байвал хэзээ ч амжилтад хүрэхгүй” гэж хэлдэг.

-Гэхдээ жүдо бол баг, хамт олон гэхээсээ илүү хувь хүний спорт. Тулаан шүү дээ?

-Манай шавь нар нэг нэгэндээ үргэлж тусалдаг. Жишээ нь, Карина Москвад улсын аваргын тэмцээнд оролцоход Нюргуяна, Аина хоёр дэмжихээр, хамтдаа нисэж байлаа. Үг хэл төдийгүй үйл явдлаараа дэмждэгээ харуулж байгаа юм. Энэ бол их чухал.

-Та жилийн хэд хоногийг гэртээ өнгөрөөдөг вэ. Уралдаан, тэмцээн маш олон болох юм?

-Үнэнийг хэлэхэд би энэ тал дээр хэт хэнээтэй. Ямар нэг юмыг сайн хийхийг хүсвэл өөрөө хий гэсэн үг бий. Би том уралдаан тэмцээнд тамирчныхаа дэргэд заавал байхыг хичээдэг. Тамирчид маань ч үүнийг ойлгож, мэдэрдэг. Нэгэнт тусалж дэмжихээр очсон бол эхнээс нь эцсийг хүртэл тусал. Ялангуяа эмэгтэй тамирчдад тусламж, дэмжлэг маш чухал. Мөн ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч нартай харилцаж чаддаг байх хэрэгтэй. Хэзээ ч хамтран ажиллахад бэлэн гэдгээ харуулж, шавь нараа даатгаж өгнө. Баг, хамт олон гэснээс бид жүдо бөхийн клуб байгуулаад “Сакүра” гэж нэрлэсэн. Жижицүг үндэслэгч мастер сакүра модны мөчир цасанд дарагдан бөхийсөн байхыг ажиглаад ялахын тулд заримдаа энэ мөчир шиг дарагдаж байх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэдэг. Энэ бол жүдо. Жүдоч хүн зарчимтай, үнэнч шударга, даруу төлөв байх ёстой. Жүдод хүндлэлээс бүх зүйл эхэлдэг. Би шавь нартаа “Барилдаанаа өөрөө хэзээ ч битгий шүү. Шүүгч чиний эсрэг байсан ч барилдаж дуусаад татамигаас буух хэрэгтэй. Шүүгчийн шийдвэрийг хүндлэл. Сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж болохгүй” гэж сургадаг. Дараа нь хэзээ нэгэн цагт үнэн юм тодроод л гараад ирнэ.

-Танай багийг илт булхайтай шүүж байсан тохиолдол бий юу?

-Маш олон. ОХУ-ын шигшээ багт Энцо Гамбаг ирэхээс өмнө сэжигтэй шүүлт их байсан. Санкт-Петербург Уралтай, Москва Сибирьтэй дотно, нэг нэгнээ дэмждэг байсан. Харин одоо хариуцлагатай тэмцээнд Ази, Европоос гадаад шүүгч нар ирж, шүүдэг болсон. Гаднын шүүгчид хэрэв дэвжээн дээрх шүүгч алдаа гаргавал засна, илт нэг талд шүүвэл тухайн шүүгчийг ч хасах эрхтэй. 2016 онд Нюргуяна Никифорова залуучуудын улсын аваргын тэмцээний финалд шалгарлаа. Бүгд л “Якут хэзээ жүдо барилддаг болов” гээд гайхаж байв. 2015 онд Ижевскт манай якут тамирчин түрүүлэх ёстой байсан. Илт булхайцаад алтан медалийг нь булаагаад авчихсан. Том сургамж болсон. 

-Та яаж яваад Якуттай хувь заяагаа холбов?

-Якутад би 10 наснаасаа амьдарч байна. Миний бүх амьдрал нүүдэл, суудал дунд өнгөрсөн. Би Монголын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл хэмээх жижиг сууринд төрж, өссөн. Ээж биологийн багш, аав Киевийн Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн жүдо бөхийн дасгалжуулагч. Тэр сургуулийг Павел Пинигин тэргүүтэй маш олон якут хүн төгссөн байдаг. Аав ирэхэд бид аймгийн төвд шилжиж, хэдэн жил амьдраад Улаанбаатарт ирсэн. Ингээд намайг 10 настайд Якутск хотод нүүж ирсэн юм. 10-18 настайдаа би Якутскийн хоёрдугаар сургуульд сурсан. Красноярск хотод оюутан болж, төгсөөд хэдэн жил ажилласан. Дараа нь 2009 онд Якутск хотод эргэж ирсэн.

-Огт өөр мэргэжлээр төгссөн байж, яаж дасгалжуулагч болов?

-Их урт түүх. Аав минь дасгалжуулагч, харин би багаасаа барилдаж өссөн тул дасгалжуулагч хүний ажил ямар хэцүү, хүнд гэдгийг дэргэдээс нь харж өссөн гэхэд болно. Цалин бага тул мөнгө хүрэлцэхгүй. Бид их даруухан амьдардаг байсан. Аав байнга томилолтоор явна. Дасгалжуулагч хүн ямар хэцүү гэдгийг мэддэг болохоор би Красноярскийн Сибирийн холбооны их сургуулийн Нефть, байгалийн хийн факультет төгсөж, инженер болсон. Тэгээд геологийн хайгуулын компанид ажиллалаа. Гэхдээ жүдо миний амьдралын нэгэн хэсэг байсаар байсан. Бэлтгэл сургууль хийж, тэмцээн уралдаанд ормоор санагдана. Татами дээр гаран барилдахын сайхныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Амьдралын минь утга учир жүдо бөхөд л байлаа. Инженер хүний нэгэн хэвийн амьдрал надад хэцүү байв. Би жилийн дараа, таван жилийн дараа юу хийж байхаа мэдэж байлаа. Эхлээд уурхайд ажиллана, дараа нь оффист дэвшинэ. Цалин хөлс сайн ч би жүдогоо хүсэж байв. 2009 онд аав утасдаад Якутскт Олимпын нөөцийн сургуульд дасгалжуулагч авч байна гэж хэллээ. Хэсэг эргэлзсэн ч гэртээ хариад ажиллаж эхэлсэн. Эхний жил юу хийж байгаагаа сайн ойлгоогүй байтал өнгөрсөн. 2010 онд анхны шавиа хүлээж авлаа.  Мисайлова, Никифорова хоёр ирсэн, бусад шавь нар маань ч спортын мастерын болзол хангаж, нэг үгээр хэлэхэд ажил буцалж эхэлсэн.

-Монгол хэлээ мартаагүй биз дээ?

-Мартаагүй, гэхдээ дуудлагатай ярьдаг болсон. Япон хэл бага зэрэг үзсэн. Япон хэлийг ойлголцоод ярьчих түвшинд чадна. Японы багш дасгалжуулагч, клубтэй харилцаа тогтоохын тулд хэл сурах шаардлагатай. Наран орны олон багштай андын харилцаатай болсон. Тамирчдаа хөгжүүлэхийн тулд сайн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх хэрэгтэй. Японд шавь нараа авч очоод бэлтгэл хийлгэдэг маань манай тамирчдын ур чадвар өсөхөд их нөлөөлсөн гэж боддог.

-Өөр ямар хэл мэдэх вэ? Англи хэл?

-Англи хэл сурахыг хичээж байна. Ярианы хэмжээнд бол чадна. Хэл сурахын тулд тухайн орчинд нь орох хэрэгтэй. Японд гурван сар амьдрахдаа би япон хэл сурсан. Хэрэв цаг зав гарвал Канад, Австралид очиж, хэл сурах хүсэлтэй. Шавь нартаа ч хэл сур гэж байнга хэлдэг юм. Олон хэл мэдэх тусам дэлхий ертөнц улам олон талтай болдог. Жишээ нь, манай клубт хөдөөгөөс орос хэл  ч мэддэггүй хүүхэд ирдэг. Тийм хүүхэдтэй тусгайлан ажиллах шаардлага гардаг. Эцио Гамба орос хэлээр тун сайн ярьдаг. Маш эерэг энергитэй хүн. ОХУ-ын аваргын тэмцээн дээр тэр манай Аинаг үнэн сэтгэлээсээ дэмжиж байгааг би харсан.

-Оросын шигшээ багийн дасгалжуулагч яагаад якут охиныг дэмждэг билээ?

-Инээдтэй түүх л дээ. 2014 оны 11 дүгээр сард бид Монголд хамтарсан бэлтгэл хийхээр очлоо. Аина 11 настай жаахан охин. Улаанбаатарт Оросын шигшээ баг ч ирсэн байв. Шигшээгийн дасгалжуулагч нар бидэнд заал танхимд хичээллэх цаг өгдөггүй, томчуудад битгий саад бол гэж байв. Бид Спортын ордны жижигхэн гуанзанд суугаад хооллож байтал Эцио Гамба ороод ирлээ. Лондоны олимпын дараа Гамба од болчихсон байсан үе. Би босоод “Сайн байна уу, бид Якутаас бэлтгэл хийхээр ирсэн” гэж хэллээ. Эцио харин хамт бэлтгэл хийе гэж байна. Хүүхдүүд гайхаж, би өөрөө шоконд орсон. Дараа нь ярилцахад Эцио бид нэг улсыг төлөөлж байгаа шүү дээ гэж хэлж байлаа. Тэр алс холын Якутаас ирсэн бидэнд хэцүү байгааг ойлгож, дэмжиж байгааг би мэдэрсэн. Танхимд Олимпын аварга  Арсен Галстян, Тагир Хайбулаев нар байна. Тэдэнтэй хамт бэлтгэл хийж чадсан. 

-Та якут хэлээр ярьж чадах уу?

-Ойр зуурын юм л ярьж чадна. Би Жатай гэдэг орос хэлтэй сууринд өссөн. Цаг гарвал якут хэлээ ч сайжруулмаар байгаа.

-Монгол, Якут хэл төстэй юу?

-Огт өөр хэл. 3-4 хувийн үг төстэй байж болох юм.

-Якутчуудын онцлог гэвэл?

-Илэн далангүй, нээлттэй байдал нь хамгийн их таалагддаг. Манай Якутад заль мэх байхгүй. Нэг нэгэндээ сүүлийн зоосоо ч хайрлалгүй туслахад бэлэн. Хэрэв таалагдахгүй бол шууд хэлнэ. Эгэл жирийн байдал, үнэнч шударга нээлттэй зан бидний гол онцлог.

-Залуу дасгалжуулагч нарт зөвлөгөө өгөөч?

-Хүүхдийг хүүхэд хэвээр нь байлга гэж байнга хэлдэг. Бэлтгэлийн эхний өдрөөс нь том зорилго ярьж, бэлтгэж болохгүй. Олимпын наадам ярьж, яаж аварга болох талаар хэлэх шаардлагагүй. Аав, хүүгийн хооронд яг үүнээс болж зөрчил гардаг. Аав нь хүүгээ алдартай тамирчин болгох гээд хэт их зүйл шаарддаг. Харин хүүхэд сэтгэл зүйн хувьд  үүнийг ойлгох болоогүй байдаг. Хүүхэд болгон өөрийн онцлогтой, бие бялдрын ялгаатай. Ялангуяа 5-13 насны хүүхдүүдтэй тун нямбай ажиллах шаардлагатай. Хүүхэд өөрөө бэлтгэл хийх гээд танхимд ирэх хүсэлтэй байх ёстой. Хүүхдэд эхлээд бие бялдрын хүмүүжил олгох хэрэгтэй, ур чадвар дараа нь сууна. Спорт бол хүүхдүүдийн хувьд баяр баясгалан болохоос ял шийтгэл биш.

-Гэхдээ та өөрөө Олимпын аварга төрүүлэх гэж байнга боддог гэж хэлсэн биз дээ?

-Мэдээж дотроо тэгж мөрөөдөж болно. Мөрөөдөл бол зорилго юм. Үнэндээ хичээж зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Би жүдогийн эх оронд очихыг хүсдэг байсан. Тамирчнаар очиж чадаагүй ч дасгалжуулагчийн хувьд очиж чадсан. Зорилгодоо бага багаар ойртох хэрэгтэй. Японд бид өнгөрсөн жил хоёр удаа цугларалтад гарсан. ОХУ-ын аваргын тэмцээнээс шууд гурван медаль авсан. Үр дүн нь илт байгаа юм. Одоо Оросын том хотуудад намайг “Энэ нөгөө Японд бэлтгэл хийдэг багш байна” гэж ярьдаг болсон. Шавь нартаа би том зорилготой ажиллавал Оросын аварга болж чадна гэж хэлдэг. Дараа нь Европын аварга, тэгээд ахина. Хөдөлмөрлөж байгаа цагт амжилт заавал ирнэ. Олимпын аварга болж чадахгүй байлаа ч та үнэн сэтгэлээсээ хөлсөө гаргасан тул харамсах зүйл байхгүй. Заавал нэг сайн сайхан зүйл олсон л байгаа.

-Та сургуультай болжээ. Өөрийн халаа дасгалжуулагч бэлтгэх талаар боддог уу?

-Дасгалжуулагч болсон шавь нар байгаа. Оюутнуудаа бэлтгэж байна. Гаврил Семенов гэхэд одоо Москвад ажиллаж байна. Байлдааны самбо бөхийн улсын аваргын хошой хүрэл медальтай. Якутын шинэ үеийн түүхэнд хамгийн өндөр амжилттай бөх. Хэлсэндээ хүрдэг, миний бахархал болсон шавь. Якутдаа буцаж ирэх ёстой хүн.  Айаал Попов Биеийн тамирын дээд сургууль төгссөн. Намайг томилолтоор явахад ар талыг минь найдвартай даадаг. Өөр шавь нар бас бий. Гэхдээ хүн болгон дасгалжуулагч болж чаддаггүй.

-Та шаардлага өндөр хүн шиг санагдах юм?

-Тамирчин хүнд хөгжихөд хамгийн том саад бол залхуу зан. Хэн нэгэнд даалгавар өгөхөд өөдөөс ямар нэг шалтаг тоочоод эхлэхэд би дургүй. Намайг хуурч болно, өөрийгөө хуурч чадахгүй. Энэ хийж байгаа зүйл надаас илүү өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Танай клубт өөрийн танхим байхгүй гэж сонссон?

-Хамгийн эмзэг сэдэв минь байна. Шавь нартаа ч “Бид орон гэргүй” гэж хэлдэг юм. Байтынхнаас нэг өдөр гуйна, дараа нь чөлөөтийнхөн дээр очно. Амралт, чөлөөтэй цагийг нь олоод очиж, бэлтгэл хийдэг. Бидэнд заал гаргаж өгөөч гэж нэг бус удаа гуйсан. Бүгд мэдэж байгаа ч одоо болтол олгоогүй л байна. Өнгөрсөн есдүгээр сард нэг танхим гарсан ч өөр спортод өгчихсөн. Уг нь би ажиллаад амжилт үзүүлж байгаа. ОХУ-ын аваргын тэмцээн маш өрсөлдөөнтэй явагддаг. Аинагийн жин гэхэд 613, Каринагийн жинд 800 бөх оролцсон. Энэ өрсөлдөөнөөс бид медаль авсан. Амжилт байгаа ч одоохондоо итгэл найдвараар л амьдарч байна. Жүдогийн холбооны тэргүүн Павел Маринычев их тусалдаг. Тэтгэлэг олгож, замын зардал гаргаж өгнө. Завгүй хүн ч бидэнтэй уулзах цаг гаргаад л байдаг юм. Түүнд их баярлаж явдаг.

-Оросын өөр муж, хотоос ажлын санал ирж байсан уу?

-Өнгөрсөн жил Татарстанаас эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн санал тавьсан. Цалин хөлс, ажлын нөхцөл тун сайн санал. Би хэрэв Якутад 50 хувь, Татарстанд 50 хувь ажиллаж болно гэх юм бол зөвшөөрнө гэж хэлсэн. Харин тэд давхар ажиллахыг зөвшөөрөөгүй тул би татгалзсан. Якут, Якутск бол миний эх орон. Аав ээж, ойр дотнын хүмүүс бүгд энд амьдардаг. Монголд очихдоо ч би тэнд зочин шиг л байдаг.

-Шинэ жил яаж тэмдэглэдэг вэ? Ямар нэг уламжлал бий юу?

-Миний хувьд Шинэ жил бол хуанли солигдох төдий хэрэг. Би үдэшлэг тоглолт үзэж, салат бэлтгэхийг хүсдэггүй. Жирийн л нэг баяр. Цугларалт дээр ч шинэ оноо угтаж байсан үе бий. Харин энэ жил бүгд аав, ээжийн гэрт цуглах болсон. Тэднийгээ баярлуулах нь хамгийн чухал.

-Баярлалаа, шинэ онд амжилт хүсэн ерөөе!

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АЖ(202.131.249.14) 2021 оны 05 сарын 20

САЙХАН АМЖИЛТ ГАРГАЖ ЯВАА НЭГ МОНГОЛ БАЙНА, МАНАЙХАН САЙН ЯВАА, БАС ӨӨРИЙН БОДОЛТОЙ ХҮНД МАШ ДУРГҮЙ ХЭВЭЭРЭЭ, ЯКУТАД УЛАМ ИХ АМЖИЛТ ҮЗҮҮЛЭЭРЭЙ, МУНДАГ

0  |  0
Э.Буянцагаан(66.181.182.117) 2020 оны 12 сарын 02

Damdin bagsh maan ih stgleereei shn hunshuudee olon shn shavitai unheer hundelj bishsirmeer hunshuu bagshdaa amjilt husey\n#Эрдэнэт хот Хангарьд Э.Буянцагаан

1  |  0
баяраа(192.82.73.91) 2021 оны 05 сарын 20

муу гөлөг хаана төрснөө хэзээч бүү мартөарай монгол гэхээр бүр хөндий хандаж байна шүү

0  |  4
Б.Эрдэнэбаяр(66.181.161.126) 2020 оны 12 сарын 02

Damdin bagsh maani vnheer sain bagsh seteglerei hvnd tusarhag mini hvndelj deedelj ywdag bagsh nariimine neg shvv Amjilt bagshaa ulan ih hichegerei #Эрдэнэт хот Хангарьд клуб Б.Эрдэнэбаяр

2  |  0
Od(66.181.160.116) 2020 оны 01 сарын 09

Setgel. Zutgeleeree amjilt gargaj baigaa duudee ZORILoGIINHOO TELEE NYTSAHGIGUI TEMTS amjilt husey chi chadnaa bied chine duuren Mongol tsus baigaa

0  |  0
Журамт (188.168.154.236) 2020 оны 01 сарын 27

Зарим нэгэн пизданууд амаа олохгуй хуцах юмдаа .хар багаасаа осож ондийсон .тэр хуухэдэд огох ёстой хумуужил мэргэжил огсон байна чиний бодож байгаагаар би монгол цустай учир монгол орон миний эх орон гэх ёстой байсан юмуу ..унэнээ л хэллээ чамшиг новш бол монгол сурвалжлагчид миний эх орон монгол гэж худлаа шаах байсан юмуу .чамшиг ацнууд бол онго монгоний хойноос худлаа хэлэх ёстой юу хуцваа чи ...

2  |  0
Зандан Лхагва(188.168.154.236) 2020 оны 11 сарын 20

Унэхээрийн зов хумуужилтэй сайн хуу байдаг юм аав нь тийм даруухан ажилч шудрага хун байдаг ..\nОХУ д Дамдингаас гадна ..Эрдэнэбаатар буюу .орос Эрка гэж\n бас сайн дасгалжуулагч ажилладаг .тууний шавь нараас Иркутск областын туухэнд байгаагуй амжилт узуулж байгаа оросын аврага шалгаруулах тэмцээнээс олон медаль авсанаас миний л мэдэх 4 алт авсан юмдаг тууний ажиллаж байгаа клубын эзэд нь Таджикууд учир нэг шавь нь дэлхийн залуучуудын аврага .\nболсон ...ийм нэг сайн дасгалжуулагч ОХУ д ажилладаг юм шуу ...туунээс ярилцлага авбал нилээд сонин сайхан туух ярих л байх \n.

5  |  0
Hen gedgee meddeggui(98.113.248.233) 2020 оны 01 сарын 27

Erguutsen uher shig eh ornoo ch medehgui yavaa yum bish biz dee? Haana ch baisan eh oron chin mongol gedgiig zaagaad ogchihyo!

0  |  3
Зочин (202.9.40.162) 2020 оны 01 сарын 09

Хүн хаана сайхан амьдарч байна тэр газар эх орон нь гэдэг шүү дээ

1  |  0
Baagii(202.55.188.37) 2020 оны 01 сарын 09

Mundag zaluu bna

2  |  0
good(59.153.115.247) 2020 оны 01 сарын 09

Pavel Marinichev gej Yakutin judogiin darga shuu. Orosin judo boss Anisimov gej baidag. saihan orchuuljee.

0  |  0
бор(66.181.161.98) 2020 оны 01 сарын 10

Энэ хүн арай залуу байна лдаа ... 5 жилийн дараа ухаан н задарч өөр болно .. эх орон н монгол л байх болов уу ? Гэвч юмс эрээн бараантай уулын мод өндөр нам гэдэг дээ .. амжилт хүсэн ерөөе

1  |  0
Пп(202.21.109.91) 2020 оны 01 сарын 09

Хаана ч монгол хүн ажиллаж амьдрах чадвартай юм даа амжилт хүсье

3  |  0
Пп(202.21.109.91) 2020 оны 01 сарын 09

Хаана ч монгол хүн ажиллаж амьдрах чадвартай юм даа амжилт хүсье

0  |  0
Zzz(80.215.154.241) 2020 оны 01 сарын 12

Үхэр монголчууд одоохондоо ойлгохгүй ээ толгой нь хүрэхгүй

1  |  2
ОЙДАА(192.82.67.134) 2020 оны 01 сарын 11

Манайхан эх орон гэдэг ойлголтыг явцуу ойлгох юмаа.Тэр хүн Монголд төрсөн байж болно.Харин бие хүн болж өсч өндийж хүн гэдэг нэрийг нь үнэлж хүндэтгэдэг газарт эх орон байж болно.Монголд байсан бол ийм хүн болохгүй ч байж болно.Монголын нутгийн хүрээгээр эх нутаг гэдэг ойлголтыг хязгаарлаж болохгүй ээ.Нэгэн эрдэм төгс хүн ямарч өмчгүй хүнд эх орон байхгүй зөвхөн гинж л байдаг гэжээ. Өмч гэдэг олон оюуны биет гэх мэт байдаг.Монгол орон олон иргэдээ ийм өмчгүй пролетари болгочихоод эх орон гэдэг хоосон лоозонгоор эх оронч гэсэн үзэл бодол суулгах гэдэг бол байхгүй л зүйл.ТЭГВЭЛ ЯАГААД ГАДАГШАА

4  |  2
Эрдэнэт(139.5.218.245) 2020 оны 01 сарын 27

Чукча болох сайхан л байдаг юм байх даа. Дурак

0  |  6
монгол(108.61.161.159) 2020 оны 01 сарын 27

Хүнд нэг л эх орон байдаг юм даа

1  |  4
монгол(108.61.161.159) 2020 оны 01 сарын 12

Хүнд нэг л эх орон байдаг юм даа

3  |  2
Якут Монголын нутаг(103.111.68.3) 2020 оны 01 сарын 09

Якут угаасаа Монголын газар нутаг манайхаас тасарсан ард түмэн ш дээ

0  |  2
Амжилт сайн сайхныг (192.82.68.188) 2020 оны 01 сарын 09

Сайхнбг хүсьё

3  |  0
Top