“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хашаанаас цогцос олджээ

2020 оны 01 сарын 13

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хороо, “Монгол кино нэгтгэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хашаанд дулааны шугам сүлжээний худаг дотроос өчигдөр /2019.01.12/ эрэгтэй хүний цогцос олджээ.

Энэ тухай Нийслэлийн онцгой байдлын газарт цагдаагийн байгууллагаас дуудлага өгч, “Цогцсыг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан байна.

Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газар очиж, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top