ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Өнөөдөр 2020.01.15. Энэ оны 15 дахь өдөр бол он дуусахад 351 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа. 17 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -22 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Хойд Солонгост Солонгос цагаан толгойн өдөр бол Индонезид Далайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Венесуэлд Багш нарын өдөр, Египетэд Мод суулгах, Нигерид Зэвсэгт хүчний, Энэтхэгт Армийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн мэдрэлийн эс судлаач, Нобелын шагналт Мартин Чалфи, мэргэжлийн боксчин, дэлхийн аварга Бернард Хопкинс, Оросын кино найруулагч, жүжигчин Егор Кончаловский, жүжигчин, телевизийн найруулагч Реджина Кинг, рэппер Pitbull, Оросын хоккейч Вячеслав Войнов, Испанийн хөл бөмбөгч Марк Бартра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр Баргын морьт цэргүүд болон Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, Монгол загасны харуулуудыг эзэлжээ.

1958 оны энэ өдөр Налайхын ил уурхай ашиглалтад оров.

1993 оны энэ өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Б.Мандалсүрэн тэргүүтэй Засгийн газрын эдийн засаг, гадаад худалдааны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Хоёр тал 1993 оны импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тухайд тохиролцон, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монгол Улсад Хятад хэлний сургалтын төв байгуулах баримт бичигт гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1936 оны энэ өдөр Испанид Ардын фронт үүсгэн байгуулагджээ.

1943 оны энэ өдөр Пентагоны барилга баригдаж дуусав.

1973 оны энэ өдөр Парисын энхийн хэлэлцээрийн дэвшлээр АНУ-ын зэвсэгт хүчин Хойд Вьетнамын эсрэг бүх цэргийн ажиллагаагаа зогсоожээ.

1992 оны энэ өдөр Европын Холбоо Словени, Хорватын тусгаар тогтнолыг зарлав.

2011 оны энэ өдөр Өмнөд Суданы тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал хураалт дуусжээ.

Энэ өдөр үс засуулбал өлсөж ундаасна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянуур хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Энэ өдөр сан тавиулах, газар лусын зан үйл, өр барагдуулах, буг дарахад сайн. Харин ургаа мод таслах, сэтгэлд сэвтэй газар очих, архи уух, тамхи татахыг хатуу цээрлэ. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top