САЙХАН МЭДЭЭ: Хорт хавдрыг ялсан 6 настай хүүг сургууль даяараа УГТАЖ АВЛАА

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Зургаан настай хүүг хамгийн сүүлийн удаа химийн эмчилгээ хийлгэж дуусаад сургуульдаа буцаж ирэхэд амьдралд нь хамгийн дурсгалтай мөч тохиожээ.

2016 онд ховор төрлийн хорт хавдартай хэмээн оношлуулж, гурван жилийн турш тэмцсэний эцэст өвчнөө ялсан Жон Оливер Зиппэй хүүг сургууль даяараа алга ташин угтаж авав. Үүнээс илүү сайхан мөч гэж юу байх билээ. 

АНУ-ын Охайо мужийн Ньюбури сургуулийн сурагч хүү гуравхан насандаа цочмог лимфоцитийн лейкеми гэх ховор төрлийн хорт хавдартай болох нь тогтоогджээ. Үүнээс хойш хүү гурван жилийн турш химийн эмчилгээнээс авахуулаад төрөл бүрийн эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээний гаж нөлөө хүчтэй илэрч, хүү үеийнхэнтэйгээ хамт сургуульд явах боломжгүй болсон аж. Азаар сургуулийн захиргаа хүүд гэрээрээ сурах боломж олгожээ.

Жон Оливер сүүлийн химийн эмчилгээгээ хийлгэж дууссан өдөр эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнууд, түүний найз нар, гэр бүлийн гишүүдийн халуун алга ташилт дор эмнэлгийн хонхыг цохисон байна.

Оливерын эмчлүүлж байсан эмнэлэгт хүнд эмчилгээгээ амжилттай дуусгасан өвчтөнүүд ийн ялалтаа тэмдэглэж, баярласан сэтгэлээ илэрхийлдэг уламжлалтай. Түүний аав Жон Оливер "Энэ хонхыг цохиж чадаагүй хүүхэд бүрийн өмнөөс хонхыг маш чанга дуугаргасан" хэмээн ярьжээ.

Жон Оливерийн туссан цочмог лимфоцитийн лейкеми гэх ховор төрлийн хорт хавдраар жилд 200 мянган хүүхэд оношлогддог байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(65.28.51.44) 2020 оны 01 сарын 15

C0NGRATULATIONS!

0  |  0
Top