ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Өнөөдөр 2020.01.16. Энэ оны 16 дахь өдөр бол он дуусахад 350 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа. 17 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -23 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас АНУ-д Үндэсний шашны эрх чөлөөний өдөр бол Мьянмар болон Тайландад Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Францын жүжигчин, дуучин Ришар Боренже, Америкийн кино найруулагч, жүжигчин Жон Карпентер, жүжигчин Жози Дэвис, мэргэжлийн боксчин, олимпын мөнгөн медальт Рой Жонс, Бразилын жүжигчин, телевизийн хөтлөгч Даниела Эскобар, Их Британийн фото модель Кэйт Мосс, Канадын хоккейч Мэтт Дюшен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1951 оны энэ өдөр Монголын Сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагджээ.

1953 оны энэ өдөр Монгол-Хятадын шуудан болон цахилгаан холбооны тухай хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1947 оны энэ өдөр Венсан Ориол Францын Ерөнхийлөгч болжээ.

1969 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлгүүд болох «Союз-4» болон «Союз-5» анхны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулсан байна.

1979 оны энэ өдөр Ираны сүүлчийн шах гэр бүлээрээ Египет рүү нүүж зугтжээ.

2006 оны энэ өдөр Эллен Жонсон Сирлиф Либерийн Ерөнхийлөгчийн тангаргаа өргөв. Тэрбээр Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болов.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянуур хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Энэ өдөр найз нөхдийг түших, бүтээл туурвил эхлэх, цаг хүрээтэй зүйлийн эхлэлийг тавих, бясалгал хийх, доодсыг асрах, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас тавихад таагүй. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top