ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Өнөөдөр 2020.01.22. Энэ оны 22 дахь өдөр бол он дуусахад 344 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 32 минутад мандлаа. 17 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Польшт Өвөө нарын өдөр бол Украинд Украины эв нэгдлийн өдөр, ОХУ-д Агаарын довтолгооноос хамгаалах хүчний дайчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Жозеф Уэмбо, Шведийн зохиолч Владимир Оравски, Америкийн «Journey» хамтлагийн дуучин Стив Перри, кино найруулагч Жим Жармуш, «Guns N' Roses» хамтлагийн бөмбөрчин Стивен Адлер, жүжигчин Дайан Лейн, Бразилын хөл бөмбөгч, хаалгач Рожерио Сени, Мальтагийн Ерөнхий сайд Жозеф Мускат, Францын теннисчин Ализе Корне зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1506 оны энэ өдөр Ромын пап II Юлий Швейцарын гвардын дайчдыг Ватиканд алба хаахыг урьж, тэд одоо ч папын ордныг хамгаалж байна.

1918 оны энэ өдөр Украины Төв Рада IV их хурлаараа Бүгд Найрамдах Украин Ард Улсын тусгаар тогтнолыг зарлаж байв.

1919 оны энэ өдөр Бүгд Найрамдах Украин Ард Улс болон Баруун Украин Ард Улс нэгдсэн Украин улс болсныг ёслол төгөлдөр зарлан тунхаглажээ.

2005 оны энэ өдөр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Ке Ван БНАСАУ цөмийн зэвсэгтэй улс гэдгийг мэдэгдэв.

Энэ өдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Энэ өдөр эмнэлгийн үйл, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, морь уралдуулах зэрэгт таагүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top