ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Өнөөдөр 2020.01.23. Энэ оны 23 дахь өдөр бол он дуусахад 343 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандлаа. 17 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -25 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Тайвань болон Өмнөд Солонгост Дэлхийн эрх чөлөөний өдөр бол Питкэйрн арлуудад Өгөөмөр өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Ричард Дин Андерсон, Монакогийн гүнж Каролина, Америкийн жүжигчин, продюсер, найруулагч Тиффани Тиссен, Нидерландын хөл бөмбөгч Арьен Роббен, супер модель Даутзен Крос, Испанийн хөл бөмбөгч Жозе Энрике, Английн хөл бөмбөгч Стивен Тэйлор, Финландын хоккейч Лео Комаров зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Цэргийн явдлын яамны сайдаар Ё.Сандагсүрэн томилогджээ.

1950 оны энэ өдөр Улсыг батлан хамгаалах яамны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдож байв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1912 оны энэ өдөр Гаагд Олон улсын хар тамхины конвенцод гарын үсэг зурж, мансууруулах бодисын хяналтын талаар олон улс анх удаагаа зөвшилцжээ.

1950 оны энэ өдөр Иерусалимыг Израилийн нийслэлээр зарлав.

1954 оны энэ өдөр Солонгосын дайны 14 мянган олзны хүн Тайваньд эргэн ирэв.

2005 оны энэ өдөр Киевт Украины гурав дахь Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн тангараг өргөх ёслол болжээ.

Энэ өдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Энэ өдөр хишиг даллага дуудуулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top