ЗИНДАА 2020.01.23 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

#1 ЗАМЫН-ҮҮДЭД КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ
 

Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа коронавирусээр халдварласан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн нь тогтоогджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрчээ. Автобусанд 17 иргэн зорчиж явсан бөгөөд коронавирусээр  ээж, охин хоёр халдварласан байж болзошгүй байна гэх мэдээллийг албаны эх сурвалж баталлаа. Одоогоор тухайн иргэдийг тусгаарлаж, тандалт хийж байна. Харин яг энэ цаг мөчид энэ асуудлаар Эрүүл мэндийн яам шуурхай хурал зарлан хуралдаж байгаа бол УБТЗ-ын Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Б.БАТ-ЭРДЭНЭ: Л.ЧИНБАТ ТАМГАА ӨГСӨН Ч МАРГААНТАЙ ХЭВЭЭРЭЭ БАЙНА
 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.  


-Бөхчүүдийн допингийн асуудал одоо ч эцэслэгдээгүй, хэвээрээ байна. Сүүлдээ бөх сонирхогчдыг хоёр хуваагдахад хүргэж байна. Та Монголын Үндэсний бөхийн холбооны тэрүүний хувьд асуудлыг хэрхэн харж, зохицуулж байна вэ?  

-Монголын Үндэсний олимпын хорооны дэргэд Допингийн эсрэг үндэсний төв гэж бий. Тэр байгууллагаас явцын дунд шинжилгээ авдаг. Түүнийг нь Засгийн газраас хамтарч, хөрөнгө санхүүг нь гаргадаг. Гэхдээ зөвхөн үндэсний бөхөөс биш олимп болон олимпын бус төрлийн тэмцээнд оролцсон тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Бүр Ажлын хэсэг гаргаж, шинжилгээ авдаг. Гарсан үр дагавартай холбоотой мэдээллийг нь холбоо тус бүрд нь хүргүүлдэг. Дараа нь хууль, журмынхаа дагуу холбогдох арга хэмжээг нь авдаг. Нөгөө талаараа Үндэсний баяр наадмын тухай хууль гэж бий. Тэр хуулийг зохицуулдаг Шадар сайдаар ахлуулсан Баяр, наадмыг зохион байгуулах хороо, түүний салбар комисс улсын баяр наадамд зодоглосон зарим бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Өөрөөр хэлбэл, бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг тусгай комисс байдаг. Харин энэ жилийн хувьд хоёр бөхөөс допинг илэрсэн. Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох хоёроос сэргээш илэрсэн шүү дээ. Холбогдох шийдвэр, тогтоол нь гарчихсан. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ОЛОН УЛСЫН ФИРМ Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ӨМГӨӨЛӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ
 

“Амстердам Партнерс”  олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх хэрэг нь улс төрийн зорилготой бөгөөд гэм бурууг нь хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэх агуулгатай мэдэгдэл гаргаж, өмгөөлөхөөр болсноо албан мэдэгдлээр зарлалаа. Тус хуулийн фирмийн үүсгэн байгуулагчдын нэг Роберт Амстердам Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдох хэрэг нь улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах гэсэн үйлдэл гэж харж буйгаа мэдэгджээ.  “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь уул уурхайн гэрээг ил тод, нээлттэй, хуулийн хүрээнд нийцүүлэн парламентад олгогдсон эрхийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэвч үндэслэлгүй, нотлох баримтгүй улс төрийн кампанит ажлын нөлөө Монгол Улсын шүүх тогтолцоонд хөндлөнгөөс халдаад зогсохгүй, элдэв өнгө будагтай үндэсний үзэл Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтад ч сөргөөр нөлөөлж байна” гэж “Амстердам Партнерс” хуулийн фирмийг үндэслэгч Роберт Амстердам ярьжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: ОХУ-ЫГ ӨӨРЧЛӨЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА
 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинээр томилогдсон Ерөнхий сайд Михаил Мишустиний танилцуулсан засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Нийт 32 сайд, шадар, дэд сайдаас 15 нь шинэ гишүүн байна. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх Засгийн газрын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, гадаад хэргийн сайд Сергей Лавров, иргэний хамгаалалт, онцгой байдал хариуцсан сайд  Евгений Зиничев, сангийн сайд Антон Силуанов нар улирч байгаа бол хууль зүйн яам, эдийн засгийн хөгжлийн яам, холбоо, цахим хөгжлийн яам, шинжлэх ухаан, дээд боловсролын яам зэрэг яамдын тэргүүнийг өөрчилсөн байна. ОХУ-ын шинэ засгийн газрын талаарх дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 БОРИС БУДАЕВ: БИ ХЭНЭЭС Ч, ЮУНААС Ч АЙЖ БАЙГААГҮЙ
 


Буриадын алдарт тамирчин Борис Дугданович Будаев бол ЗХУ-ын гавьяат тамирчин, Буриадын Биеийн тамир, спортын гавьяат ажилтан хүн. Дэлхий, Европ, Ази тивийн аварга Борис Дугданович залуу насаа дурсахын зэрэгцээ Буриад нутгийнхаа талаар нутгийнхаа “Инфол” агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top