Гамшгаас хамгаалах сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ

2020 оны 01 сарын 24

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран  гамшгаас хамгаалах сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш, мэргэжилтэн болон боловсролын байгууллага, иргэд зэрэг 40 хүнийг хамруулсан юм.

 “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалтад хамрагдсан иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл эзэмшүүлж, сайн дурын идэвхтээнр бэлтгэлээ гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top