ЗИНДАА 2020.01.29 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

#1 КОБИ ОСОЛДОХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БАЙСАН
 

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо Коби Брайант болон бусад найман хүний амийг авсан осол нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас болсон гэж мэдээллээ.

Тухайн нислэг нь Холбооны нисэхийн удирдах газраас тогтоосон нисэх үеийн хэм хэмжээг илт зөрчиж, нислэгийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаагүй гэдгийг ажлын хэсгээс олж тогтоожээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Н.НОМТОЙБАЯРЫГ МАН-ААС ГАРГАЛАА


МАН-ын Хяналтын ерөнхий хороо үдээс өмнө /2020.01.29/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, МАН-ын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа. 

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дэмжих шийдвэр гараад байсан ч өчигдөр /2020.01.28/ УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд "Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзсэн билээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ХӨЛ ХОРИО ТОГТООСНООС БОЛЖ ЗУНЫ АМРАЛТ ХОЙШЛОХГҮЙ
 

Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Хорио цээрийн үед ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн алдсан хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасах замаар нөхөх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргажээ. Учир нь сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 1-нд дуусах хэвээр болохыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ. Тэрбээр "Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Зургаадугаар сарын 1-нд бага, дунд анги, зургаадугаар сарын 5-нд ахлах ангийн хичээлийн зуны амралт эхэлнэ" хэмээлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТ АВАХ 910 МЯНГАН ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ САНГИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛНЭ

Татварын ерөнхий газраас мэдээлэл хийж  байна. Монголын татварын алба 2019 онд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн татварын орлого оруулжээ. Үүнээс 1 их наяд 88.3 тэрбум төгрөг  буюу 24 хувийг НӨАТ-аар бүрдүүлжээ. 2016 онд НӨАТ-аар татварын байгууллага 558 тэрбум тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2019 онд 1 их наяд 88.3 тэрбум болж өссөнийг тодотголоо.

НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлсэн эхний жил 499 650 хүнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2019 онд  121.6 тэрбум төгрөг буцаан олгожээ. Сугалааны урамшууллын тухайд  2016 онд 6.9 тэрбум төгрөг олгож байсан бол 2019 онд 312 865 иргэнд 18.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ТУРШИХАД НЭГ ЖИЛ ШААРДАГДАНА
 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 6052 хүрч, 132 хүн нас барлаа. Хубэй мужид шинээр 840 гаруй тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр 2002-2003 онд дэгдэж, дэлхий даяар 600 гаруй хүний аминд хүрсэн амьсгалын цочмог хам шинж буюу SARS вирусийн халдварын тархалтыг түвшинг давж гарчээ. Тухайн үед SARS вирусээр 5327 хүн халдварлаж, Хятад улсад 349 хүн нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Ихэнх нас барсан хүмүүс 60-аас дээш настай болон суурь өвчтэй байсан бөгөөд бүгд эх газрын Хятад улсад бүртгэгджээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top