Коронавирус: ДЭМБ-ын онцгой байдлын хороо Шуурхай хурал зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцгой байдлын хороо өнөөдөр Женевийн цагаар 13.30 цагт (Улаанбаатарын цагаар 20:30 цагт) дахин шуурхай хурал хийхээр болжээ.

Хуралдаанаар шинэ төрлийн 2019-nCoV коронавирусийн халдварын дэгдэлт эрүүл мэндийн салбарын олон улсын хэмжээний онцгой байдал мөн эсэхийг тодорхойлох аж.

ДЭМБ-ын онцгой байдлын хороо энэ асуудлаар анх өнгөрсөн долоо хоногт хуралдаж байсан ба тухайн үед халдварыг олон улсын хэмжээний онцгой байдал гэж үзэхэд эрт байна гэж үзсэн юм.

ДЭМБ дэлхийн улс орнуудын эрх баригчдад Хятад улсад анх дэгдсэн коронавирусийн халдвар “тээвэрлэгдэн” тархах тохиолдол гарах болзошгүй нөхцөл байдалд бэлэн байхыг зөвлөж байна. Энэ тохиолдолд хэрхэх талаар зөвлөмжийг тус байгууллага гаргаад байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, коронавирусээр халдварласан хүний тоо 7892 хүрч, 170 хүн нас баржээ. Төвдийн өөртөө засах оронд бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдол батлагдсанаар БНХАУ-ын бүх 31 мужид энэ вирусийн халдвар тархлаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.42) 2020 оны 01 сарын 31

Эрүүл мэндийн яамны шууд нэвтрүүлгээр 132 хүн нас барсан Танай мэдээгээр 170 гэх юм аль нь үнэн бэ?\n

1  |  0
иргэн(202.179.27.153) 2020 оны 01 сарын 31

Урд Хилээ боомтоо хаагаажээ, Шадар сайд Энхтүвшин, Улсын Онцгой комисс юугаа хүлээгээд Хил Боомтоо нээлттэй байлгаад байгаа юм вэ, Улс орнууд Хил боомтоо хаагаад байхад, Новшнууд аа,

2  |  0
Top