Хятадын эрдэмтэд коронавирусийг дарангуйлах бэлдмэл гаргаж авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Уханий вирус судлалын хүрээлэнгийн судлаачид шинэ төрлийн коронавирусийг эсийн түвшинд дарангуйлах харьцангуй үр дүнтэй бэлдмэл гаргаж авлаа гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Эрдэмтэд вирусийг үүсгэгч, эх үүсвэрийг судалсны үндсэн дээр вирусийн эсрэг бэлдмэл болон вакциныг гаргаж аваад байгаа бөгөөд өдгөө тэдгээрийг хулгана, сармагчин дээр туршиж байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, коронавирусээр халдварласан хүний тоо 7892 хүрч, 170 хүн нас баржээ.

Төвдийн өөртөө засах оронд бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдол батлагдсанаар БНХАУ-ын бүх 31 мужид энэ вирусийн халдвар тархлаа.

Одоогийн байдлаар, 12167 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт 124 өвчтөн бүрэн эдгэрээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top