Кобигийн гэргий Ванесса Брайант: Бидний хайр цаглашгүй
Домогт сагсан бөмбөгч Коби Брайант охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор өөд болсноос дөрөв хоногийн дараа Ванесса Брайант түүний эхнэр, үрсийнхээ ээжийн хувиар анх удаагаа сэтгэгдлээ хуваалцлаа.
Иснтаграм хуудастаа нийтэлсэн түүний пост 4.2 сая хүнд хүрчээ. Гэхдээ хэдэн хүнд хүрэх нь чухал бус. Халамжит хань, хайртай охиноо алдсан түүний сэтгэлийн үг өр өвтгөм болоод сэтгэл эмзэглэм байлаа.
“Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж, сэтгэлийн дэм үзүүлсэн сая, сая хүмүүст охидынхоо зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний төлөө залбирсан та бүхэнд баярлалаа. Сэтгэл татам хань, охидынхоо халамжит аав Коби, хайр татам, хэрсүү, ухаалаг охин Жианна нараа гэнэт явчихна гэж санасангүй. Хайртай хань, халамжит аавыгаа гэнэт алдсан гэр бүлийн уй гашуу, сэтгэлийн шаналлыг та бүхэнтэй хуваалцаж байгаа минь энэ.
...Коби, Жижи. Та хоёргүйгээр бид хэрхэн амьдрахаа төсөөлж чадахгүй байна. Гэвч та хоёрынхоо татсан гэрэлт харгуйг балруулахгүйн төлөө өдөр бүр хичээх болно. Яг одоо би зүгээр л та хоёрыгоо тэврэхийг, үнсэхийг, гэгээн бүхнийг ерөөхийг чин зүрхнээсээ хүсэж байна. Бидний хайр цаглашгүй. Бид үргэлж хамтдаа байх болно” гэж Ванесса Брайант Инстаграм хуудастаа пост оруулжээ.
Тэрээр постынхоо төгсгөлд Мамба Академийнханд чин зүрхнээсээ талархаж буйгаа илэрхийлээд, гэр бүлийнхээ нэг хэсэг гэдгийг онцолсон байна.
Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 26-ны ням гарагт АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын Калабасасын толгодод нисдэг тэрэг осолдож Коби Брайнт, охин Жианна Брайант болон өөр бусад долоон хүн амь насаа алдсан юм. Дөнгөж өчигдөр Коби Брайантын цогцсыг тогтоосон ч Жианна Брайантын цогцсыг тогтоохоор ажиллаж байна.
Коби болон Ванесса нар 1999 оны арван нэгдүгээр сараас болзож улмаар 2000 оны тавдугаар сард сүй тавьж байсан юм. Хосууд 2001 оны дөрөвдүгээр сарын 18-нд хуримласан билээ. Тэд Наталиа, Жианна, Бианка, Капри гэх дөрвөн охинтой юм.
Хосууд 2011 оны арванхоёрдугаар сард үүссэн дуулиан шуугианы улмаас салах дээрээ тулж, хэдэн жил тусдаа байсан ч 2015 онд тэд эргэн нийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 6 )
УМ МА НИ БАД МИ ХУМ
Orchuulga deeree anhaarmaar yum bn shuu! R.I.P\n
Orchuulga deeree anhaarmaar yum bn shuu! R.I.P\n
Ум ма ни бад мэ хум. Харамсалтай юмаа хайран хүмүүс.
Setgel emtreed hetsuu bn. Ard ni uldsen Vanessa bolon tom ohin Natalia, Bianka l, Capri nar mini uurd minii setgel ld hadaastai bh bolno. Hairtai ohintoigoo taivan noirsdoo domog mini
Setgel emtreed hetsuu bn. Ard ni uldsen Vanessa bolon tom ohin Natalia, Bianka l, Capri nar mini uurd minii setgel ld hadaastai bh bolno. Hairtai ohintoigoo taivan noirsdoo domog mini