БНХАУ-ын нутагт коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын тархалт өндөр байгаагаас шалтгаалан Шведийн гэр ахуйн худалдааны IKEA компани хятад дахь бүх дэлгүүрээ хаахаар болжээ.
IKEA компанийн Хятад дахь салбарын удирдлагууд энэ долоо хоногийн эхээр хуралдсан юм. Уг хуралдаанаар БНХАУ дахь салбар дэлгүүрийн тал хувийг хаана гэсэн ч ийнхүү бүх дэлгүүрийг хаахаар болсон байна.
“Компанийн зүгээс ажилтан, харилцагч, үйлчлүүлэгчдээ эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах ёстой. Тиймээс нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай компанийн хувьд ийм шийдвэр гаргасан. Коронавирусийн дэгдэлт саарах хүртэл тодорхойгүй хугацаагаар хаалаа” гэж IKEA компанийн Хятад дахь салбарын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Бэт Же ярьжээ.
Шведийн гэр ахуй, тавилгын алдарт IKEA компани эх газрын хятадын нутагт 33, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгт дөрөв, Тайваньд зургаан салбартай юм.
Сэтгэгдэл ( 0 )