АНУ-д анх удаагаа коронавирус хүнээс хүнд халдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Шинэ төрлийн уушгины халдвар АНУ-ын нутаг дэвсгэрт анх удаагаа хүнээс хүнд халдсан тухай АНУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт коронавирустэй гэж оношлогдсон Чикаго хотын харьяат эмэгтэй нөхөртөө коронавирус халдаасан нь тогтоогджээ. Өвчлөгсөд хоёул 60-аад насных бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтвортой байна.

Чикаго хотын эмнэлгийн ажилтнууд өвчилсөн хүмүүстэй ойр харьцсан байж болзошгүй 10 гаруй хүнийг нарийн шинжилгээнд оруулж байгаа аж. АНУ-ын Халдварт өвчин судлалын төв хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын нутаг дэвсгэрт халдварын тохиолдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнээд байна.

Одоогийн байдлаар АНУ-д коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгджээ. Хамгийн сүүлийн мэдээллээр дэлхий даяар 8252 тохиолдол бүртгэгдэж, 171 хүн амь насаа алдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top