Сингапур улс өрх бүрт дөрвөн маск үнэгүй тараана

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Сингапурын Засгийн газар коронавирусийн тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан айл өрх бүрт дөрвөн маск үнэгүй тараахаар шийдвэрлэлээ.

Сингапурын Үндэсний хөгжлийн яам анх санаачилга гаргаж улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд ийнхүү дэмжсэн байна.

Маск буюу амны хаалтыг хоёрдугаар сарын 01-09-ний өдөр 89 нийгэмлэг, 654 өрхийн эмнэлгээр дамжуулан тараах аж.

“Ард иргэдээ хамгаалах манай Засгийн газрын үндсэн үүрэг. Энэ үүргээ биелүүлж бид дээрх шийдвэрийг гаргасан” гэж Сингапурын Үндэсний хөгжлийн сайд Лоуренс Вонг ярьжээ.

Сингапурт коронавирусийн тохиолдол илэрснээс хойш амны хаалтын эрэлт нэмэгдэж, иргэд олноор дугаарлах болсон юм. Тус улсад өнгөрсөн найм хоногийн хугацаанд нийтдээ таван сая амны хаалт борлогджээ.

Ердөө хэдхэн минутын өмнө гурван тохиолдол нэмж бүртгэгдсэнээр тус улсад одоогийн байдлаар 13 хүн коронавирустэй гэж оношлогдоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top