Коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын анхны хоёр ч тохиолдол Их Британи улсад бүртгэгдлээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр анхны хоёр тохиолдол хоёул нэг гэр бүлийн хүмүүс байжээ. Английн баруун хойд хэсэгт оршин суудаг дээрх хоёр өвчтөний талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна. Гэхдээ өвчтөнүүдийг тусгаарлан эрчимт эмчилгээнд хамруулж байгаа аж.
Одоогоор коронавирусийн 9800 тохиолдол бүртгэгдэж 213 хүн амиа алдаад байна. БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна 18 улс оронд 98 тохиолдол бүртгэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )