ХБНГУ Уханьд буй иргэдээ эх орондоо авчирна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

ХБНГУ-ын Засгийн газар, тус улсын Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Ухань хотод амьдарч, ажиллаж, сурч буй 100 иргэнээ эгүүлэн татах болсноо зарлалаа.

Коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын тохиолдол хурдацтай өсөж байгаа нь ийнхүү иргэдээ эх орондоо авчрах үндэс болсон байна.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод ХБНГУ-ын харьяат 100 хүн байгаа бөгөөд эх орондоо авчрах ажиллагааг ХБНГУ-ын зэвсэгт хүчин зохион байгуулах аж.

Халдварын голомт болсон хотоос ирж байгаа учир эх орондоо халдварын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс зэвсэгт хүчний хоёр баазад хуваан байршуулахаар болжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр ХБНГУ-ын нутаг дэвсгэрт коронавирусын халдварын нэг шинэ тохиолдол илэрснээр тус улсад халдвар авсан хүний тоо тав болоод байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top