Коронавирус | Итали улс ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Италийн Засгийн газар нутаг дэвсгэрт нь коронавирусийн хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй тохиолдлын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор онц байдал зарласан тухай Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдлээ.

Италийн Засгийн газар онц байдал зарлах саналыг Ерөнхийлөгчид дэвшүүлж хүлээн авснаар онц байдал зарлаад байна.

Тус улсын нутаг дэвсгэрт БНХАУ-аас ирсэн хоёр жуулчинд коронавирусийн шинж тэмдэг илэрч, улмаар шинжилгээгээр тодорхой болсон юм. Олон хоногийн өмнө нийслэл Ром хотод ирсэн дээрх хоёр жуулчны биеийн байдал тогтвортой байгаа ч тусгаарлан эмчилгээнд хамруулж байгаа ажээ.

Түүнчлэн тус улсын Засгийн газар БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар цуцлаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top