Хойлог шувууг хууль бусаар агнаж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 02

Нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллээр Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсээс шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 32-дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” худалдааны төвд cэжигтэй этгээдүүд автомашины зогсоол дээр уулзаж, гурван ширхэг хойлог шувууны махыг худалдахаар авчирсныг эд мөрийн баримттайгаар дайчлан баривчиллаа.

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл нь хойлог шувууны тус бүрдээ 1400-1800 грамм жинтэй, гурван ширхэг махыг эд мөрийн баримтын хамт хураан авчээ Мөн сэжигтэй этгээд “Ч”, “Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийгдэж байна.

Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй шувуу юм. 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж , Монгол улсын улаан номонд оруулсан. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж , худалдаалж , үргээж байршлыг алдагдуулсаар байна. Хууль бусаар ан агнасан тохиолдолд бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.10) 2020 оны 02 сарын 02

Хойлог шувуу чинь Шонхор зах орчмоор амьдардаг юм уу. ”Агнаж байгаад баригдав” байхдаа яахав дээ. Сэтгүүлч ээ гарчгаа зөв өгөөч

0  |  0
Батсайхан(192.82.76.39) 2020 оны 02 сарын 02

Экологийн цагдаа сайн ажиллаж байгаа аж. Талархлаа\n\n

0  |  0
(202.179.24.116) 2020 оны 02 сарын 02

UDAHGUI HAMAG HOVOR AMITADDAA USTAJ DUUSAAD HEREE TAGTAA HULGANUUDAA BUUDDAG BOLNODOO

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 02

AGNAJ BAYGAAD BARIGDSAN BISHEE , AGNACHIKHSAN SHUWUUGAA KHUDALDAJ BAYGAAD BARIGDLAA GEED BICHCHIKHEJ CHADAKHGUY YU ? SETGUULCHEE CH ALDDAA

0  |  0
Top