Тайланд улс коронавирусийн эсрэг эм гарган авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Тайландын Эрүүл мэндийн яам коронавирусийн эсрэг эм гарган авч өвчтөн эмчилсэн тухайгаа олон нийтэд зарлалаа.

Тайландын эмч нар лабораторийн орчинд ХДХВ/ДОХ-ын лопинавир, ритонавир эмүүдийг томуугийн оселтамивир эмтэй хольж эм гарган авчээ. Дээрх эм нь вирус дарангуйлах чадвар өндөр гарсан байна.

Эхний гарган авсан эмийг коронавирусийн оноштой хоёр хүнд ашиглахад нэг нь эдгэрчээ. Эдгэрсэн өвчтөн нь одоогоос арав хоногийн өмнө коронавирусээр оношлогдсон Ухань хотоос гаралтай 71 настай эмэгтэй байсан аж.

“Эмийн үйлчлэл өндөр байсан учраас лабораторийн шинжилгээгээр 48 цагийн дараа эдгэрч улмаар гарсан. Анх оношлогдсоноос хойш яг арав хоногийн дараа ийнхүү вирусийг дарангуйлж чадлаа. Хэдийгээр албан ёсны эмчилгээ биш боловч эмчилгээний үр дүн сайн байна” гэж "Ражавати" эмнэлгийн уушгины тасгийн эмч Криангска Атипорнванич ярьжээ.

Тайландын Эрүүл мэндийн яам гарган авсан эмийн бүтэц, эмчилгээний үр дүн зэргийг БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яаманд хүргүүлэхээр болсон байна. Хэдийгээр БНХАУ коронавирусийн эсрэг эмчилгээнд ХДХВ/ДОХ-ын эмийг ашигласан ч томууны эмтэй хольж хэрэглэж байгаагүй юм.

Дээрх шинэ төрлийн эм нь зарим өвчтөнд харшилж байгаа ч вирусийн дарангуйлах чадвар нь бусад эмүүдээс өндөр байгаа аж.

Тайланд улсад одоогоор коронавирусийн 19 тохиолдол бүртгэгдэж, ес нь бүрэн эдгэрэн эмнэлгээс гараад байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.247) 2020 оны 02 сарын 04

TURSHILTIN TUULAI

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 02 сарын 03

эдгэрч л байвал тэр доз яахав үхэж бснаас дээр

0  |  0
Зочин(202.131.239.170) 2020 оны 02 сарын 03

Ашгүй дээ\n

0  |  0
H(69.253.43.151) 2020 оны 02 сарын 03

Undur doz uur uymgui

0  |  0
Top